Намын долдой нар

Намын долдой нар

Энхрий хайрт намынхаа туганд бараг адис авч өглөөг эхлүүлдэг гэмээр, хаа ч цахиртсан хоолойгоор “Манай нам ...” гэж хоолой нь сааралтан хоёр секундэд шууд уйлж чадах чинхүү зүрх сэтгэлтэй нөхдийг намын долдой гэж нэрлэж байгаа болно. Хэрэв таны нүднээс намаа бодох төдийд нулимс гарахгүй байгаа бол хараахан долдой болж амжаагүй байна гэсэн үг. Долдой байхын ач холбогдлыг та нар надаар эс хэлүүлэх биш дээ. Хурган дарга, сайд, төрийн нарийн, эрхэм гишүүн гээд хүрэх газар хязгааргүй шүү дээ.

БэБэ-гээс Пороро хүртэл

Чихнээс цус гоожтол афоризмаар бөөлжсөөр нэг харсан сайд болчихсон сууж байсан хүн бол Б.Бат-Эрдэнэ. Нэг хэсэг фэйсбүүк орохоор л баахан бэлэн цэцэн афоризм, төгсгөлд нь ББ гэж явдаг байв шүү дээ. Ямартаа л эгдүү жаахан Бэбэ нэр авч байхав. Афоризмээ нийилүүлэх албан ёсны фэйсбүүк пэйжтэй байсан гээд бод. Ер нь ийм ичих нүүргүй байж гэмээнэ улс төрд, ялангуяа МАН-д амжилттай карьер хөөдөг юм шиг байгаа юм. Нөгөө талаар өнгөрсөн сонгуулиар Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн пиар дээр ажилласаны шагнал ч гэж байгаа байх л даа, эцэст нь мань эр сайд болсоон, болсон. Гэвч сайд болоод эгдүү жаалхан Бэбэ нэр нь Пороро болон өөрчлөгдсөн “гэжуга”. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болоод хийсэн хамгийн том ажил нь Солногосын плас-сайз моделиудыг Монголд авчирч баахан эротик, порно үл ялгагдах зураг авахуулж, сошиалаар нэг цацуулсан “гэжуга”. Пороро стиль мөн дөө.

Ирэх сонгуулиар манай баатар Эрдэнэтэд нэр дэвшинэ. Тойргоо сайн ч усалж байгаа. О.Содбилэг байхгүй учраас цэвэрлээд байх шаардлага ч байхгүй сайхан дэвжээ хүлээж байгаа. Утгаараа порородно оо гэсэн үг. Ээ дээ тэгээд жин бангий нь тааруулдаг юм шүү, сайд минь.

Ардын намын А.Ариунаа

Уг нь Аюушийн Ариунзаяа юм шиг байгаа юм, өөрийнх нь пиараар бол П.Жасрай агсаны охин мэт санагдтал өдөр шөнөгүй өвөөгөө ярьдаг, өөртөө наадаг нэг МАН-д бий. Фэйсбүүк хаяг нь бүр Ардын Намын Ариунаа байв шүү дээ. Ер нь бол Ардын Намын Нянгар гээд байвал Нянгар ч сайд болж болох шүү дээ. Тэгэх тусмаа коммунист намд. Тэгээд сайд болсоон, болсон. Болчихоод яамныхаа ажилтанд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ төрийн тамга дарж түмний нүдийг бүлтийлгэж байсан түүх ч мань хүнийх. Овоо дискотой хүнээс л ийм үйлдлүүд гарна даа гэж дүгнэж болмоор. Ер нь бол сайдын зээ болж төрөөд тэр эрчээрээ нам дагавал ам тосдох юм байна гэдгийг маш сайн ойлгосон гол нь түүнийгээ ажил хэрэг болгож чадсан нэг тод томруун жишээ гэж болно. Амьдралдаа нэг хүнд цалин өгч, нэг ТҮЦ ч ажиллуулж үзээгүй энэ мэтийн хүмүүс ер нь нам л дагаж амаа тосолдог болсон хорвоо юм.  

Манай А.Ариунаа гэхэд сайдаасаа буумагцаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдож МАН-ын байранд суух болсон. Болоогүй ирэх сонгуулиар Говь-Алтайд нэр дэвшинэ гэж байгаа. Ерөнхий сайд нь тойргийг нь сайтар ч цэвэрлэж өгч буй. Ч.Номин сайд зун баахан Старлинк тараасан тойргоо орхиод Сонгинохайрханд үзэх гэж байгаа.  Ш.Раднаасэдээ явуулчихсан. Араас нь Д.Амарбаясгаланг Нүүрсний сонсголоор түмний өмнө шарж идсэн зэрэг бол нэг өнцгөөрөө Говь-Алтайн тойргийг л Ардын Намын Ариунаад зориулж цэвэрлэж өгч байгаа явдал гэсэн шүү дээ. Баавартай юм аа, баавартай юм. 

Иргэн Т.Сайнжаргал

Мөн л МАН-ыг гудамжинд байх 4 жилд сошиалд Иргэн Сайнжаргал гэж ирээд бужигнуулдаг байв даа манай Т.Сайнжаргал. даавуу угааж байна л гэнэ, гэргийдээ цэцэг өгч байна л гэнэ. Арайтай л бааж, шээснээ илтгэдэггүй байв. Хөөрхөн эргэлдсэн алаг нүдтэй бумбагар булцгар хүү эхнэр хүүхэд яриад, живх даавуу угаагаад байхаар ард түмэн ялангуяа Ардын нам нь таашаалгүй яахав. Эцэст нь “Зүүнбаян төмөр зам”-ын ерөнхий удирдлагын газрын дарга болсон гялтагнаж яваа. Гэхдээ хэр удаан гялтагнахыг хэлэхэд бас эрт. Учир юун гэвэл түүнийг өдгөө Нүүрсний хулгайн асуудлаас болоод “шувуу” болчихоод буй Н.Удаанжаргалтай хамтрагчид, Н.Удаанжаргал нүүрсний хулгайч мөн юм бол Т.Сайнжаргал ч мөн адил хулгайч мөн гэх өнцөг, баримтууд хэвлэлүүдээр гардаг. Тодруулбал анд нөхдийн харилцаатай байсан тэд ойрын хамаарлаараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй. Т.Сайнжаргалын эзэмшлийн “Ширхэнцэг хараа” ХХК нь 2020 оны 5-р сард Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай 1 сарын хугацаатай 2,4 тэрбум төгрөгийн гэрээ хийснээ НУУЦын зэрэглэлд хамруулчихсан. Хамгийн гол нь “Ширхэнцэг хараа” ХХК нь төмөр замын бүтээцийн ажилд оролцох байтугай ширхэг хүрзгүй компани гэж байгаа. Гэтэл 2,4 тэрбумын гэрээ байгуулаад, мөнгийг нь авчихсан нь гэрээ нууцаас гарсанаар нийтэд ил болсон. тэр байтугай гэрээний үүргийг биелүүлэхээр туслан гүйцэтгэгчээр ажилласан компани нь Т.Сайнжаргалаас ажлын хөлсөө авч чадахгүй шүүхэд өгчихсөн байгаа гэдэг. 

Гэвч манай иргэн төмөр замын хэргээс арьс нь толигор гэгч нь өнгөлөг мултарсан байдаг. Ямартаа л иргэн Т.Сайнжаргалыг АН, МАН аль аль нь барж идэхгүй юм биш үү гэсэн яриа гарсан байна лээ. Нэг харахад Женкогийнх ч юм шиг байснаа одоо МАН-ын СДМЗХ-ны сэтэртэн болчихсон тууж явна лээ. Болоогүй Сэлэнгэдээ нэр дэвшинэ гээд пиар хийгээд мөнгөөр бороо оруулж яваа. Ядаж байхад яр гэгчээр Аглуу, Магнай хоёрт мөнгөө өгөөгүй юм уу, мөнгө нь багадсан юм уу нөгөө хоёр нь эргэж зуугаад хэрүүлийн алимтай оныг үдэж байна. Хэрхэхийг тэнгэр мэдэх биз ээ гэж.

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

7 цаг 35 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

10 цаг 29 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

13 цаг 13 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

14 цаг 35 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

15 цаг 0 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

15 цаг 34 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

16 цаг 4 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

16 цаг 27 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Уржигдар 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Уржигдар 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Уржигдар 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

2026-05-05

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

2026-05-05

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

2026-05-05

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

2026-05-05

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

2026-05-05

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

2026-05-05

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

2026-05-05

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-05

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

14 цаг 35 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Уржигдар 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

2026-05-05

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

2026-05-05

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

15 цаг 34 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Уржигдар 15 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

16 цаг 4 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

2026-05-05

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-05

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Уржигдар 17 цаг 14 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

2026-05-05

Сурталчилгаа