ТАНИЛЦ: Энэ зуны онцлох ТАВАН үйл явдал

ТАНИЛЦ: Энэ зуны онцлох ТАВАН үйл явдал

Урин дулаан цаг хаяанд ирсэн энэ жилийн зун дэлхий дахинаа зогсохгүй Монгол улсад олон чухал үйл явдал тохиож байна. Тухайлбал 126 гишүүнтэй болох УИХ-ын сонгуулийн санал өгөх өдөр зургаадугаар сарын 28-нд болох юм. Үүнийг тохиолдуулан сонгуулийн сурталчилгаа эхлээд 9 хоног өнгөрч байна. Дэлхий дахинд ч мөн адил олон улс орны сонгууль болж буй. Тэгвэл үүний хажуугаар хөл бөмбөгийн хорхойтнуудын шимтэн үздэг, Евро-2024 энэ сарын 14-нд эхэлсэн. Ийнхүү олон үйл явдал, уйдах завгүй өнгөрүүлэх зун ямар, ямар үйл явдал болж буйг хүргэе. 

"ЕВРО-2024" Европ тивийн хөлмбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 

Европ тивийн эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Герман улсын Мюнхен хотноо болж буй тус тэмцээн долоодугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ. Нийт 24 орны шигшээ баг өрсөлдөж буй уг тэмцээний нээлт зохион байгуулагч Германы шигшээ баг болон Шотланд улсын шигшээ багуудын тоглолтоор эхэлсэн бол финалын тоглолт долоодугаар сарын 14-ний өдөр Берлин хотын Olympiastadion цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Сонирхуулахад хөлмбөмбөгийн дэлхийн од, алдарт Криштиано Роналдогийн тоглож буй Португал шигшээ баг Евро-2024 тэмцээний анхны тоглолтоо Чехийн эсрэг тоглож, 2:1-ээр ялалт байгуулав. Тэрбээр Роналдо энэ тэмцээнд гоол оруулбал 2004 оны Европын АШТ-ээс хойших бүх Еврод гоол оруулсан анхны тоглогч болох аж.

126 гишүүнтэй болох Улсын Их Хурлын ээлжит сонгууль

Өнгөрсөн 2023 оны тавдугаар сарын 1-нд шинэчлэн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Их Хурлын гишүүнийг 126 байхаар тогтоосон. Тиймдээ ч энэ удаад 21 аймаг, 9 дүүргийг томосгосон тойрог болгож, УИХ-ын 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Тэгвэл нэг тойргийг 2-10 гишүүн төлөөлөн парламентад суух энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа эхлээд 9 хонож байна. Харин сонгуулийн санал авах өдөр 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах юм. Энэ удаагийн сонгуульд 19 нам болон эвслээс 1,970 нэр дэвшигч өрсөлдөж буй. 

"Парис-2024"

 

Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Зуны олимпын наадам энэ удаад Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах юм. Энэ жилийн олимпын наадам 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулагдахаар болжээ. Нийт 16 хоногийн турш үргэлжлэх "Парис-2024" зуны олимпын наадмаар дэлхийн шилдэг 10 мянга гаруй тамирчин 32 спортын төрөлд өрсөлдөнө. Харин манай улсын хувьд буудлага, байт харваа, бокс, дугуйн спорт, чөлөөт бөх, марафон, жүдо зэрэг төрлүүдэд өрсөлдөх эрхээ аваад байгаа юм. 

Сонирхуулахад олимпыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй Францчууд олимпын нээлтийн түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус Парис хотын дундуур урсах Сена мөрөн дээр зохион байгуулах юм. Тухайлбал Олимпод оролцох 200 орчим орны төлөөллүүд тус бүр өөрсдийн завиар Сена мөрөн дээгүүр нийт зургаан километрийн турш явж үзэгчидтэй мэндлэх аж. 

"Парис-2024" 17 дахь удаагийн Зуны паралимпын наадам

33 дахь удаагийн Зуны олимпын наадам дууссанаас 17 хоногийн дараа буюу наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд Парис-2024 паралимпын наадам эхэлнэ. Энэхүү наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 4,000 гаруй тамирчин 549 медалийн төлөө хурд, хүчээ сорих юм. Пара спортын тамирчид ширээний теннис, гар бөмбөг, усан сэлэлт, жүдо зэрэг ганцаарчилсан болон багийн спортын 22 төрлөөр 12 өдрийн турш өрсөлдөх бөгөөд энэ жилийн паралимпын наадмыг Монгол улсад анх удаа шууд дамжуулах болсноороо онцлог болж байна.

Орон нутгийн сонгууль

Их хурал гээд сүржин, нүсэр болдог парламентын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль болдог жамтай. Мөн л дөрвөн жилд нэг удаа болдог уг сонгууль УИХ-ын сонгуулийн тоосонд дарагдаж, иргэд төдийлөн анхаарлаа хандуулдаггүй байх нь бий. Гэвч ард түмний амьдралд хамгийн ойр, амьдрах орчин нөхцлийг таатай болгоход нөлөөлөхүйц хүмүүсийг сонгох тоолгүй өнгөрч болохгүй сонгууль. УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.03.15/ нэгдсэн хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлсэн. Ингэхдээ аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болсон юм. 

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Өчигдөр 14 цаг 56 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Өчигдөр 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Өчигдөр 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Өчигдөр 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Өчигдөр 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Өчигдөр 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Өчигдөр 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Өчигдөр 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Өчигдөр 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 15 цаг 12 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

Уржигдар 09 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 09 цаг 07 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Өчигдөр 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Өчигдөр 11 цаг 48 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Сурталчилгаа