Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?
Хотын дарга Х.Нямбаатарыг унахад багагүй нөлөө үзүүлсэн нэг зохиолч байгаа нь Б.Шүүдэрцэцэг. Тэрээр “Би аян замд гарах бүртээ Туул голынхоо уснаас амсдаг” гэсэн билээ. Аргагүй зохиолч хүний яруухан ишлэл олны сонорыг мялааж, лайк шэйр авсан ч гэж найгүй.
Түүний нөхөр нийтлэлч Д.Болдхуяг хэзээ ч олны өмнө ил гардаггүй ч хөшигний ард МАН-ын пиарыг баздаг гэдгийг мэдэхгүй хүн улстөрчид дунд лав байхгүй. Нэгэнт тэр өөрөө ил гарахгүй юмаа гэхэд эхнэрээ улс төрд сойж байж болох.
Учир нь Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орж ирнэ гэх мэдээлэл явж эхэллээ. Ирэх сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30-аас шууд 40 болж 10 пунктээр өсөж байгааг хэлэх үү, намууд одооноос аятайхан хүүхнүүдийн эрэлд гарсан гэнэ лээ.
Дунд нь Б.Шүүдэрцэцэг зогсож байвал Нара шиг олныг дагуулахгүй ч сэхээтний сүрхий донжтой дүр болж харагдах биз ээ. Тэгээд ч пиарч нөхөр байхад алзах юун.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.