Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?

 МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа наргүйгээр Монголын рок попын хөгжил дэвшил, үүх түүхийг төсөөлөх аргагүй. Өнгөрсөн намар эрос хатагтай Т.Ариунаа “Зүрх асна”тоглолтоо хийж олон хүний зүрхэнд гал асаасан. Тус тоглолтыг төв цэнгэлдэх хүрээлэнд 35.000 хүн үзэж түүхэн амжилт тогтоосон байдаг.

Харин МУГЖ Б.Сарантуяа “Хайрын бурхан” амьд хөгжмийн тоглолт 2026 оны зургаадугаар сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр бэлтгэл ажилдаа ороод буй. Тус тоглолт нь түүний уран бүтээлийн 40 жилийн түүхэн ойд зориулсан бөгөөд хайр, дурсамж, сэтгэлийн намуухан аялгуугаар үзэгчидтэйгээ нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхээрээ онцлог аж.

Тэгвэл тэднийг тун удахгүй Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаахаар ийнхүү ээлж дараалан тоглолтоо хийж байгаа гэх бор шувуу нисч явна. 40 гаруй жил урлагт зүрх сэтгэлээ зориулсан тэдний хэн, хэн нь авах цаг нь болсон. Харин эхлээд Ариунаа юу, Сараа юу гэдэг нь асуултын тэмдэг бөгөөд сонирхолтой сэдэв.

 Харин уншигч таны бодлоор хэн түрүүлж авбал шударга вэ?

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.