Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2023.12.28/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй. Тэгвэл “Ханжоу 2022” Азийн наадмын байт харвааны төрлийн аваргын алтан медальт, 2023 оны шилдгийн шилдэг тамирчин “Бөртэ Чоно” шилжин явах цомын эзэн ОУХМ Б.Отгонболдыг “Алтан гадас” одонгоор шагналаа.
Тэрбээр анх 2009 оны хоёрдугаар сард “Алдар” спорт хороонд хөл тавьсан. 2010 оны хоёрдугаар сарын 1-нд энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш 13 жил болох гэж байгаа. 2009 оны нэгдүгээр сард Ю.Ганзориг, Ө.Цэрэнмядаг, П.Жамъяангомбо дасгалжуулагч нар байт харваагаар хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг хайж сургуулиудаар явж байсан бөгөөд тэр үед Нийслэлийн 53 дугаар сургуульд сурч байсан Отгонболд сонирхон бүртгүүлж байсан түүхтэй ажээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
