Эхнэрээсээ болж цагдан хоригдоод буй Б.Өсөхбаяр гэж хэн бэ
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Мөн түүний гэр бүлийн хүн Б.Өсөхбаярыг цагдан хорьжээ.
Ч.Төгсдэлгэр нь 2024 оны наймдугаар сард Хотын дарга Х. Нямбаатарын захирамжаар уг албанд томилогдсон, докторын зэрэг хамгаалсан, хот төлөвлөлт, хотын нийтийн тээврийн чиглэлийн судлаач мэргэжилтэй нэгэн. Өмнө нь НЗДТГ-т ажиллаж байсны дээр Японы томоохон компаниудад хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юм. Мөн Токио дахь Дэлхийн Банканд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
Хөрөнгө орлогын мэдүүлэг:
Өөрийн орлого: 109 сая төгрөг
Гэр бүлийн орлого: 240 сая төгрөг
Орон сууц барилга байгууламж: 1,3 тэрбум /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-3/
Тээврийн хэрэгсэл: 482 сая төгрөг /Toyota, Land Cruiser 300, Hyundai, Porter, Liu gong, CLG-855 маркийн 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: 37 сая төгрөг /Ямаа-27, Хонь-160, Үхэр-21/
Газар: 410 сая төгрөг /Эзэмших-1399м2-1, Өмчлөх-135м2-1, Өмчлөх-381м2-1, Өмчлөх-5000м2-1/
Хадгаламж: 96 сая төгрөг
Авлага: 0
Зээл: 20 сая төгрөгийн зээлтэй гэж 2024 онд АТГ-т мэдүүлжээ.
Тэгвэл цагдан хоригдоод буй түүний нөхөр Б.Өсөхбаяр гэж хэн бэ?
Б.Өсөхбаяр нь архитектор, хот төлөвлөлт, барилгын зураг төслийн салбарын мэргэжилтэй нэгэн. Хувийн архитектурын студи, компаниуд удирдаж, барилгын салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн түүхтэй аж. Өөрөөр хэлбэл барилгын зураг төсөл, дизайны чиглэлээр бизнес эрхэлдэг.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг судалж үзвэл,
• "Жи Ди Эл Эм" ХХК: Барилгын зураг төсөл, интерьер дизайн, экстерьер болон барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани.
• "Монгол Мастерс Дизайн" ХХК: Мөн адил архитектур, дизайн, зураг төслийн чиглэлийн компанид хувьцаа эзэмшдэг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.