Өрхийн эмнэлэгт үзүүлэхгүйгээр аймаг дүүргийн эмнэлэгт хандвал 20.000 төгрөгийн төлбөр төлнө

Өрхийн эмнэлэгт үзүүлэхгүйгээр аймаг дүүргийн эмнэлэгт хандвал 20.000 төгрөгийн төлбөр төлнө
 
 
 
Эхлээд өрхийн эмчдээ үзүүлж, өвчний түүх дээр ээ “Дүүргийн эмнэлэг үзүүлэх” гэж бичүүлэн, цахимаар дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү очдог байсан тогтолцоо эргэн сэргэлээ. 
 
 
Өрхийн эмчдээ үзүүлэлгүй, илгээх бичиг авалгүй Нэгдсэн эмнэлэгт очвол 20.000 төгрөгийн төлбөр авдаг болж байна. Аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очих шаардлагагүй, хөнгөн өвчтэй, эмчийн хяналтад байдаггүй, хөнгөн өвчтэй иргэдийг өрхийн эмнэлэгт үзүүлдэг болгохын тулд ийм төлбөртэй болгожээ
Харин дараах өвчтэй хүн заавал өрхийн эмнэлэгт очилгүйгээр, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шууд үзүүлэх боломжтой. Үүнд:
 
• Халдварт өвчтэй
• Шүд, амны хөндийн эмчилгээ хийлгэх
• Чих, хамар, хоолойн эмчид үзүүлэх
• Осолдсон, гэмтсэн өвчтөн
• Арьсны өвчтэй, харшилтай хүн
• Сэтгэцийн өвчтөн
• Нүдний өвчтэй хүн
• Мэс засал хийлгэх шаардлагатай өвчтөн
• Диализын аппаратад орох шаардлагатай өвчтөн хамаарч байна 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.