Аймгийн хурц Арслан Н.Өсөхбаярын эхнэр Б.Уранзаяа цахим хуудастаа бухимдлаа илэрхийллээ

Аймгийн хурц Арслан Н.Өсөхбаярын эхнэр Б.Уранзаяа цахим хуудастаа бухимдлаа илэрхийллээ

Тэрбээр "Бид хүн алсангүй, худлаа хэлсэнгүй, хулгай хийсэнгүй. Үнэний төлөө өдий болтол чимээгүй хууль дүрмийнхээ хүрээнд явлаа. Маш олон дайралт доромжлолтой бүтэн нэг жил өнгөрлөө. Хуультай улсад байсан бол нөхрийн минь барилдах эрх сэргэж, Үндэсний их баяр наадмаар зодоглох байлаа.  
Эрхийг нь хасах мэдэлтэй атлаа эрхийг нь сэргээх мэдлэг тэдэнд байхгүйд улс даяаараа гайхаж хоцорлоо. Энэ хууль чинь мөнгөтэй, танилтай, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэг юм шиг байна. Үнэн хэзээд оршсоор байдаг. Хэдий түр зуур дарагдаж, гуйвуулагдсан мэт санагдавч эцэстээ заавал ил болж, үнэний өмнө бүх зүйл сөхрөх цаг ирнэ" хэмээсэн юм

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.