БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан зарим авто замуудад хэсэгчилсэн зохицуулалт хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч эрхэм ноён И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалтай холбогдуулан төрийн тусгай хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зорилгоор өнөөдөр /2026.07.10/ Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөө, Наадамчдын гудамж зэрэг зарим авто зам, уулзваруудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хэсэгчилсэн зохицуулалт хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зааварчилгааг тухай бүр биелүүлэн, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн хөдөлгөөндөө соёлтой, хариуцлагатай оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.