Самбалхүндэвийн оршуулгын газрын 9.6 га талбайд байрлах шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажил энэ сарын сүүлээр эхэлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 9.6 га талбайд байрлах шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажил энэ сарын сүүлээр эхэлнэ

Хүний нэгэн насны амьдрал төгсдөг ч дурсамж, хайр, хүндлэл цаг хугацаанаас үл хамааран үргэлж оршсоор байдаг. Учир нь өвөг дээдэс, хайртай хүмүүсийнхээ гэгээн дурсгалыг эрхэмлэн хүндэтгэх нь уламжлалт ёс заншил, хүнлэг ёсны үнэт өв бөгөөд өнгөрснөө хүндэтгэж, ирээдүйгээ эрхэмлэх соёлын илэрхийлэл юм. Тиймээс өвөг дээдэс, хайртай хүмүүсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн хамгаалж, ирээдүй хойч үедээ эрүүл аюулгүй, ногоон орчныг бүрдүүлхийн төлөө төр, хувийн хэвшил хамтран САМБАЛХҮНДЭВИЙН ОРШУУЛГЫН ГАЗРЫН газар чөлөөлөлт, шарил нүүлгэн шилжүүлэх хоёр дахь удаагийн ажлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоол, дүрэм журам, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм, уламжлалт зан заншлыг хүндэтгэн үе шаттайгаар зохион байгуулна.bf298b99073348518bfd3ab01a87d555

НИТХ-ын 2024 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 8 дугаар тогтоол болон холбогдох баримт бичиг, дүрэм журмын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрийг дамнан оршдог нийт 73,9 га талбайтайг эзэлдэг Самбалхүндэв буюу Далан давхрын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлын нэг хэсэг болох 9.6 га талбайн газар чөлөөлөлт, шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажил энэ сарын сүүл буюу 2026 оны 07-р сарын 26-аас хийгдэхээр бэлтгэл ажил эхлээд байна. Энэ удаагийн газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд чөлөөлөхөөр төлөвлөсөн 9.6 га талбайд хамаарах бурхан болоочдын шарилыг бүртгэлжүүлэх, тооллого хийх ажил бүрэн дууссан байна. Иймд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд та бүхэн бурхан болоочынхоо алтан шарил газар чөлөөлөлтийн бүсэд хамаарч байгаа эсэхийг шалгуулж, булш, бунхныг таньж баталгаажуулах, байршлыг нь тогтоолгох бүрэн боломжтой болжээ. Шаардлагатай тохиолдолд тухайн нэр ус бүхий шарилын газрын байршлыг уртраг, өргөргийн нарийвчилсан координатаар тодорхойлон иргэдэд мэдээлэх боломж бүрдсэн байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Самбалхүндэв хаалттай оршуулгын газрын газар чөлөөлөлт, шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг ажлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм, уламжлалт зан заншлыг хүндэтгэн үе шаттайгаар зохион байгуулах юм. Шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг бүрэн камержсан 24 цагийн харуул хамгаалалттай, ногоон байгууламж бүхий Баргилт цэцэрлэгт хүрээлэн дэх "Хүндэтгэлийн суварга"-д мөнхөд зална. Ар гэр, төрөл төрөгсөд хүссэн үедээ очиж хүндэтгэл үзүүлэх боломжтой юм байна.

Иймд тухайн байршилд бурхан болооч нь байгаа ар гэрийнхэн 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дотор 7727-1919 утсаар болон “Дөл Буян” ХХК-ийн салбаруудад ирж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу?

“Дөл буян” ХХК-ийн төв байр: https://maps.app.goo.gl/8s6QZkDd6nnxFMBF9

64efc9eb7d404cb5a206c1a0be621864

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.