Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд буй. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт 3815, Баянгол дүүрэгт 1185 өрхийг хийн халаалтад бүрэн шилжүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар ажиллалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хийн түлш хэрэглэж эхэлсэн 5000 өрх шинэ хэрэглээндээ бүрэн дассаны дараа дараагийн шатны өргөтгөл, нэвтрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар олон улсын стандарт шаардлага хангасан, хийн найрлага тодорхойлох лабораторийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Энэ нь Монгол улсын хэмжээнд анхдагч бөгөөд бүх төрлийн хийн найрлагыг нарийвчлан тодорхойлж байна” гэв.
Айл өрхүүдэд БНХАУ-ын “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн хийн зуухыг суурилуулж буй. Монгол инженерүүд бүтээсэн энэхүү зуух нь олон улсын NFPA стандартад нийцсэн, хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай юм.
Төслийн хүрээнд хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна. 2026 оны нэгдүгээр сараас зургаан сарын 17 хүргэл 11365 баллон эргэлтэд оруулж, 308.4 тонн хийн түлш борлуулжээ.
2025 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар нийт 2080 тонн шингэрүүлсэн нефтийн хий импортолсон байна. Тус хий нь 98.8 хувийн цэвэр пропан хий юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.