“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо 2026 оны 07 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.

1080.00_28_06_22.Still005.bmp

Хүннүгийн эзэнт гүрэн бол өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төвлөрөн оршин тогтнож, Төв Азийн түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, нүүдэлчин ард түмний хүчирхэг төр улс байсан нь нэгэнтээ тодорхой болсон бөгөөд Хүннүгийн эзэнт гүрний үед бүрэлдэн тогтсон төрт ёс, цэрэг улс төр, эдийн засаг, худалдаа, харилцаа, соёлын систем нь хожмын нүүдэлчдэд тэр хэвээр уламжлагдаж нүүдлийн сонгодог хэлбэрийн соёл иргэншлийн үндсийг тавьсан юм.

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвд

  • Ноён уул,

  • Гол мод-1,

  • Гол мод-2,

  • Дуурлиг нарс,

  • Тахилтын хотгор,

  • Чихэртийн зоо гэсэн 6 дурсгалт газарт орших хүннүгийн язгууртны оршуулгын газрыг төлөөлөл болгон хамруулсан.

    1080.00_36_12_26.Still001.bmp

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар ээлжит чуулганд Монгол Улсаас оролцсон баг бүрэлдэхүүнийг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ: Хүннүгийн эзэнт гүрний талаар олон жилийн турш судлан шинжилж, Хүннүгийн эзэнт гүрний түүхийг бодит эх сурвалжаар баяжуулан ойлгох боломжийг олгон, үнэ цэнэт байдлыг тодорхойлоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.