Хойд Америк болон Европын орнуудад хэт халалт үргэлжилсээр байна
Номхон далайн халуун бүсийн Эль-Ниньо урсгалын эрчимжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2026 оны зун дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, тухайлбал Хойд Америк болон Европын орнуудад түүхэнд тэмдэглэгдээгүй хэт халалт нүүрлээд байна. Зургаа болон долоодугаар сарын турш үргэлжилсэн энэхүү гамшигт үзэгдлийн улмаас агаарын температур дээд цэгтээ хүрч, олон мянган хүн амь насаа алдаад байна. Эрдэмтэд үүнийг дэлхийн дулаарлын огцом хурдасгуур болон хүлэмжийн хийн ялгарлын шууд үр дагавар хэмээн тодорхойлж байгаа бөгөөд цаашид ч халалт зүүн зүгт шилжин үргэлжлэх төлөвтэй байна.
Европ тивийн баруун хэсэгт түүхэн дэх хамгийн халуун зургаадугаар сар тохиож, хэт халалтын давалгаа тасралтгүй үргэлжилсээр байна. Тухайлбал, энэ оны долоодугаар сарын 18-ны өдөр Италийн Кастельтермини хотод агаарын температур 48.4 хэмд хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ. Мөн зургаадугаар сард Францын Писсост 44.3 хэм, Испанид 42.7 хэм, Германд 41.7 хэм, Словакт 41 хэм давж халсан байна. Их Британи улсын Суррей мужийн Висли хотод долоодугаар сарын 9-нд 35.5 хэм хүрч халснаар түүхэнд анх удаа тав, зургаа, долоодугаар саруудад дараалан 35 хэмийг давсан тохиолдол бүртгэгдлээ.
Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээр Европын хэмжээнд нийт 25 мянга гаруй хүн халууны улмаас нас барсан гэх тооцоо гарчээ. Үүнээс Германд 7900 орчим, Францад 5764, Испанид 3000, харин Англи болон Уэльст 2750 хүн амь насаа алдсан байна. Хэдийгээр долоодугаар сарын 19-нөөс эхлэн Төв Европ болон Балканы хойгт хүйтэн агаарын урсгал орж ирэн түр зуур сэрүүссэн ч, цаг уурын урьдчилсан мэдээгээр наймдугаар сард халалтын давалгаа зүүн зүг рүү шилжиж, Зүүн Европ, Хар тэнгисийн баруун бүс болон Оросын баруун хэсгийг хамрах төлөвтэй байна.
Одоогийн байдлаар буюу долоодугаар сарын 23-наас 28-ны хооронд АНУ-ын баруун мужуудаас Дундад Баруун болон өмнөд хэсэг рүү маш хүчтэй халуун агаарын урсгал шилжин тархаж байна. Нийт 24 гаруй мужид агаарын температур 38 хэмийг давах төлөвтэй байгаа бөгөөд 101 сая гаруй хүн энэхүү хэт халалтын нөлөөнд шууд өртөөд байгаа юм. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн индексийг хамгийн дээд түвшин буюу тавдугаар зэрэглэлд хүрснийг тогтоосон бөгөөд энэ нь хүнээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлт уг гамшигт үзэгдэл тохиох магадлалыг дор хаяж тав дахин нэмэгдүүлснийг илтгэж байна.
Цаг уурын ган буюу хуурайшилтыг хур тунадас-ууршилтын стандартчилагдсан индекс (SPEI)-ээр тооцоолов.
| Зэрэглэл | SPEI утга | Ангилал |
|---|---|---|
| 1 | 1.0 ба түүнээс дээш | Маш чийглэг |
| 2 | 0.5 – 0.99 | Чийглэг |
| 3 | -0.49 – 0.49 | Хэвийн |
| 4 | -0.99 – -0.50 | Хуурай |
| 5 | -1.0 ба түүнээс доош | Маш хуурай |
Монгол орны хуурайшилтын индексийн (SPEI12) олон жилийн явц

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.