THE HU хамтлагийн “WOLF TOTEM – World Premiere” тоглолтын ерөнхий мэдээлэл
Монголын хөгжмийн түүхэн үйл явдал болох THE HU хамтлагийн “WOLF TOTEM – World Premiere” тоглолт 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тус тоглолт нь THE HU хамтлагийн 10 жилийн ойн онцгой тоглолт бөгөөд 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл болох юм.
Өнөөдөр тэдний бүтээлүүд дэлхий даяар 900 саяд ойртсон стрийм хүрч, Billboard-ийн чартыг тэргүүлэн, Star Wars, Metallica Blacklist зэрэг олон улсын томоохон төслүүдэд оролцож, Glastonbury, Coachella зэрэг дэлхийн нэр хүндтэй тайзнаа тоглосон амжилтыг бүтээсэн. Тоглолтын үеэр шинэ “HUN” цомгийн бүтээлүүд болон дэлхийд танигдсан “Wolf Totem”, “Yuve Yuve Yu”, “This Is Mongol”, “Black Thunder” зэрэг хит дуунуудаа хүргэх юм.
WOLF TOTEM нь зөвхөн 10 жилийн ойн тоглолт биш, Монголын хөгжмийн түүхэнд үлдэх онцгой үйл явдал бөгөөд THE HU хамтлагийн дараагийн арван жилийн шинэ эхлэл байх болно.
Ерөнхий мэдээлэл
Тоглолт: WOLF TOTEM – THE HU World Premiere
Огноо: 2026.08.08
Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
Үргэлжлэх хугацаа: 5 цаг
Насны ангилал: 18+
Тасалбарын төрөл
● Энгийн (GA) – 99,000₮
● Chillzone – 169,000₮
● Fan Zone – 199,000₮
● Морьтон (3 хүний GA багц) – 270,000₮
● Аравт (10 хүний GA багц) – 900,000₮
● VIP – 699,000₮
🎟 Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээлэл:
https://linktr.ee/thewolftotem
THE HU хамтлагийн дэлхийн шинэ аяллын эхлэлийг эх орондоо хамтдаа мэдрэхийг урьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.