Тэргүүн их хамба Д.Жавзандорж Заяын хүрээнд мориллоо

Тэргүүн их хамба Д.Жавзандорж Заяын хүрээнд мориллоо

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Архангай аймгийн Цэцэрлэг хотын түүхт Заяын хүрээ буюу Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд морилж, лам хуврага нартай уулзан, хийдийн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын ажилтай танилжээ.

c12d422228374b6695a5b25c65a08088

Тэрээр түүх, шашин соёлын үнэт өвийг хадгалан хамгаалж, уламжлалт номын ёсыг үргэлжлүүлэн дэлгэрүүлж буй Заяын хүрээний бүтээн байгуулалт, сэргээн засварлах үйлсэд нь амжилт хүслээ.

262327d5b7974771b5a1504d9b06edff
6128635b226642c7bbe8bfffa4d65a07

Өчигдөр буюу 17-ны өдөр Тэргүүн их хамба ламтан Завхан аймгийн Тэлмэн сумын Өлзий хутаг арвижих хийдэд морилон саатаж эрдэм бүхний суурь болсон “Ёндан ширжүрма” номыг сүсэгтэн олонд айлдан дэлгэрүүлсэн байна.

b5586c1ef3fa4e3db11d36cd5040c335

Мөн тэрээр энэ сарын 13–15-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт морилж, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуврагуудын заллагаар дээдийн номын айлдвар айлджээ.

c56aef263da44c7cae8921d59606f25d

Гандантэгчэнлин Хийд

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.