Д.Трамп: Иранд хийж буй шинэ ээлжийн цохилт удаан үргэлжлэхгүй

Д.Трамп: Иранд хийж буй шинэ ээлжийн цохилт удаан үргэлжлэхгүй
Өчигдөр буюу  9-р сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, АНУ-ын зүгээс Иранд хийж буй шинэ ээлжийн цохилтын ажиллагаа “удаан үргэлжлэхгүй” гэж мэдэгдэв.
Д.Трамп хэлэхдээ, Иран радарын систем, пуужингийн систем болон мина тавих төхөөрөмжөө сэргээн байгуулахыг оролдож байна. АНУ-ын цэргийн хүчний 1-ний өдөр Иранд хийсэн цохилт “маш хүчтэй” байсан бөгөөд Иран “Хормузын хоолойн эрэг дагуу байрлуулахыг оролдож байсан бүх шинэ тоног төхөөрөмжийг” устгасан гэж мэдэгдээд, “бид хэдийд ч дахин цохилт өгөхөд бэлэн” гэлээ.
Д.Трамп мөн АНУ Хормузын хоолойн нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж ирсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн хянана гэж мэдэгдэв. “Бид өдөр бүр сая сая баррель нефть тээвэрлэсэн олон тооны хөлөг онгоцыг нааш цааш нэвтрүүлж байгаа бөгөөд ерөнхийдөө бүх зүйл хэвийн явагдаж байна. Хааяа нисгэгчгүй онгоц сөнөөгдөж байгаа ч бид нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа байлгаж байна” гэжээ.
 
АНУ-ын Төв командлал 1-ний өдөр олон нийтийн сүлжээнд мэдээлэхдээ, АНУ-ын цэргийн хүч Ираны цэргийн объектуудад шинэ ээлжийн цохилт өгөх ажиллагааг дуусгасан гэлээ. Бай болсон объектуудад Ираны Исламын хувьсгалын гвардийн агаарын довтолгооноос хамгаалах байрлал, радарын систем, далайн цэргийн хэрэгсэл, байгууламж, мина тавих чадавх болон холбооны цэгүүд багтсан юм. Ираны Исламын хувьсгалын гварди 1-ний өдөр АНУ-ын талаас тухайн өдөр хийсэн цохилтын хариуг өгч эхэлснээ мэдэгдэж, АНУ-ын MQ-9 нисгэгчгүй онгоцыг сөнөөсөн гэлээ.
Йорданы Зэвсэгт хүчин 2-ны үүрээр мэдэгдэл гаргаж, Йорданы агаарын довтолгооноос хамгаалах систем сүүлийн хэдэн цагийн хугацаанд Иранаас харвасан 10 баллистик пуужинг замд нь саатуулсан бөгөөд өөр гурван баллистик пуужин хүн ам сийрэг бүс нутагт унасан гэж мэдээлэв.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.