Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай нийтийн өргөдөл санаачилжээ

Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай нийтийн өргөдөл санаачилжээ

Иргэн Н.Шинэцэцэг УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах D-Parliament системд өргөдөл гаргажээ. Тэрбээр, "Хүндрүүлж үйлдсэн бүлэг хүчингийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагүй байх ёстой үндэслэл: 1. Хохирогч насаараа зовдог. Хүн амины хэрэгтэй дүйцэхүйц үр дагавартай хэрэг. Хохирогчийн амсдаг зовлонд нь хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Гэмт хэрэгтнүүд хэдхэн жил баригдахгүй явахад л автомаар ялгүй болдог хууль одоо хэрэгжиж байгаа! 2. Хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд энэ хуулийн цоорхойг ашиглаж хэргийг зориудаар гацааж удаасаар хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгадаг. 3. Ийм төрлийн гэмт хэрэг хүний биеийг гэмтээгээд зогсохгүй сэтгэлийг асар хүнд гэмтээдэг учир хохирогч хэргийг илчилж, тэмцэх чадамжгүй болдог. Гүн шокноос гарч тэмцэж эхлэхэд хугацаа, хүч хөдөлмөр, мөнгө их ордог. Хохирогч сая нэг шокноосоо гарч хэргийн талаар хөөцөлдөж эхлэхэд ихэвчлэн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байдаг!

Гэмт хэргийнх нь онцлог нь өөрөө мэдэгдэхгүй нуугдмал үлддэг. Иймд хөөн хэлэлцэх хугацааг яагаад ч тооцож болохгүй асуудал. Шийдэл: 1. Гэмт хэргийн хор уршиг асар их тул энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хугацаагүй болох. 2. Хуулийг буцаан хэрэглэх боломжийг бий болгох" гэжээ.

Өргөдөлд есдүгээр сарын 05-нд санал авч эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 05-нд хаагдах аж. Энэ хугацаанд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэнэ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.