МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга Цүй Шышинь, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны нарийн бичгийн газрын Нарийн бичгийн дарга хатагтай Ү Шюй нар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц болон Сэтгүүлчдийн Эвлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга Цүй Шышинь Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны тухай мэдээлэл өгч, үйл ажиллагааны зорилго чиглэлээ  танилцуулж, цаашид хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа илэрхийллээ. 

 Тэрбээр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо 2010 онд МСНЭ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд хоёр улсын Сэтгүүлзүйн байгууллагууд хамтран 15 удаагийн сэтгүүлчдийн форумыг зохион байгуулж ирсэн туршлага, амжилтыг дурьдаж, маргааш  /2026.09.07/ бид 16 дах удаагийн форумыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ удаагийн форумаар дамжуулж өнгөрсөн амжилтаа улам бататгаж, хоёр улсын сэтгүүлчдийн илтгэлүүдийг сонсож, мэдээлэл солилцон,  харилцан бие биенээсээ суралцахыг зорьж байна гэлээ.

 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга Цүй Шышинь дарга болон албаны бусад хүмүүст талархал илэрхийлж, МСНЭ-ийн талаар товч танилцуулж, Хятад-Монголын сэтгүүлчдийн XVI  форумд Монголын хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид болон, мөн сэтгүүл зүйн сургалт судалгааны чиглэлээр ажилладаг багш судлаач нараас бүрдсэн 41 хүнтэй бүрэлдэхүүнтэй баг XVI дах удаагийн  форумд оролцохоор ирж байгааг дурьдлаа. 

Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд Монгол улсад цахим мэдээллийн хэрэгслийн хөгжил давамгайлж байгааг онцолж, үүнийг дагалдан сэтгүүлч мэргэжлийн ур чадвар, сэтгүүлчийн ёс зүйн асуудал чухлаар тавигдаж байгаа, МСНЭ энэ асуудалд чиглэсэн тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгааг илэрхийллээ. 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Нарийн бичгийн даргын газрын Нарийн бичгийн дарга хатагтай Ү Шюй "МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамц Ерөнхийлөгчид баяр хүргэж, та 6 сард сонгогдсон бол манай Хятадын Цүй дарга 7 сард шинэ даргатай болсон. Хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын шинэ дарга нар Хятад, Монгол улсын сэтгүүлчдийн байгууллага болоод сэтгүүлчдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллана гэдэгт итгэж байна" гэв. 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргаар сонгогдсон Цүй Шышинь даргын хүн хувьд 37 жил Хятадын өдөр тутмын "Ардын сонин"-д сэтгүүлчээр ажилласан туршлагатай сэтгүүлч ажээ. 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны Олон Улсын харилцааны албаны дарга Фэн Шиньжян "Өмнө нь хоёр улсн сэтгүүлчидхарилцан айлчилдаг байсан бол одоо харилцан хоёр улсад сэтгүүлчдийн форумаа зохион байгуулж, хамтарсан сурвалжлага зохион байгуулдаг болсон нь хоёр улсын иргэдэд мэдээлэл солилцох, харилцан ойлголцох нөхцөлийг нэмэгдүүлж байгаа гэж бодож байна’’ гэв. 

Дээрх уулзалт нь хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын тэргүүнүүдийн албан ёсны уулзалт бөгөөд нэгдсэн XVI форум маргааш /2026.09.08/ Хөххотод болно. 

Ирэх жил буюу 2027 онд Монгол-Хятадын сэтгүүлчдийн XVII форум Монгол Улсад зохион байгуулагдана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.