БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 үр дүнгийн мэдээллээр Төрийн ордны “Их Засаг” танхимд хэвлэлийн хурал хийнэ

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 үр дүнгийн мэдээллээр Төрийн ордны “Их Засаг” танхимд хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр (2026.09.09) болох үйл явдал

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман есдүгээр сарын 09-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

09:00 цагт: Байнгын хороодын хурал эхэлнэ.

09:00 цагт: “Бүс нутгийн түүх, соёлын уулзвар дахь Монгол орон ба монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно

14:00 цагт: БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 үр дүнгийн мэдээллээр Төрийн ордны “Их Засаг” танхимд хэвлэлийн хурал хийнэ.

19:00 цагт: Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын өмнөх тоглолт "Эс Жи Эйпс"-"Сэлэнгэ Бодонс" багийн хооронд "МБанк арена"-д болно. 

Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилготой 23 дахь удаагийн “Crossing bridges” олон улсын гэрэл зурагчдын уралдааны шилдгүүдийг шалгаруулна.

Орон нутагт:

Өмнөговь: Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан Монгол Улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхэн үйл явц, шалтгаан нөхцөл, үр дагавар болон өнөөдөр бидний авч үлдэх сургамжийн Говийн байгаль, түүхийн музейд 14:00 цагт илтгэл тавина.

Үзэсгэлэн:

  •  Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.
  • “Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд Хааны ордон музейд гарч байна.
  • “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.