БОУАӨЯ: Идэш тэжээл, гал түймрээс болж баавгай суурьшлын бүсэд орж ирж байна

БОУАӨЯ: Идэш тэжээл, гал түймрээс болж баавгай суурьшлын бүсэд орж ирж байна

БОӨУАӨЯ-наас Cуурьшлын бүсэд баавгай орж ирэх болсон зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

-Баавгай нь идэш тэжээл хомс, түймэр гэх мэт асуудлаас суурьшлын бүс рүү орж ирдэг. Буцааж ой руу ооруулахын тулд унтуулах. идэш тэжээлийг тавих асуудлууд байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Завхан, Увс гэх аймгууд руу албан даалгавар хүргүүлэн. Албан даалгаварт анхаарах асуудлын хүрээнд засаг захиргаа нутаг дэвсгэрүүдийн тухай хуулийн хүрээнд Засаг дарга нар онцгой нөхцөл гарсан тохиолдолд тухайн аймгийн онцгой комисс шуурхай багуудыг бүрдүүлж ажиллах шаардлагатай. Шуурхай багууд хаан ямар асуудал үүссэн, яаж ажиллах, мэдээлэл түгээх, хариу арга хэмжээг авах, тоног төхөөрөмжийн зардал гэсэн даалгавруудын хүрээнд ажиллуулахаар даалгавруудыг хүргэж байна. 

Хуш мод гол тархсан бүс нутгуудын хувьд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар энэ жил самар түүхийг хориглосон. Жил бүрийн ургац харилцан адилгүй байдаг. Одоогоор ууланд байгаа иргэд маш яаралтай буух шаардлагатай байна. 

Тэгвэл энэ тухайд хяналт шалгалтын газраас хуулийн талаар тахилцуулж байна. 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлтийн зориулалтаар хуш модны самар түүхгүй байхыг анхааруулж байна. Баавгай хэрэм, ширх гэх амьтдын идэш тэжээлийн чухал эх үүсвэр юм. Иргэд аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүйгээр самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл нь эрүүгийн тухай хуулийн 24-ийн 8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэсэн гэмт хэргийн шинжтэй гэж зохицуулагддаг гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.