Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж байгаа ажлуудыг танилцуулж байна
Хотын дарга Б.Пүрэвдагва ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж байгаа ажлуудыг танилцууллаа.
1. Ногоон нуурт 5.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулж байна.
2. Жуковын хөшөөний хойно барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулна.
3. Улаанбаатарт цахилгаан автомашин цэнэглэх 32 “Ногоон өртөө”-г байгууллаа. Энэ онд тоог нь 80-д хүргэж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ.
4. Эрчим хүч, дулааны хэмнэлттэй ногоон орон сууцны төслийг Шархад, Баянхошуунд хэрэгжүүлж байна. Эхний 110 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.
5. Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг бууруулж байна. Цаашид уурын зуух, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг хийн халаалтад үе шаттай шилжүүлнэ. Ингэснээр 130 мянган өрхийн яндангаас гарах хэмжээний нүүрсний утааг бууруулна.
Цаашид шинээр баригдах орон сууц бүр ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, ахмадын амрах орчинтой, хүндээ ээлтэй байхын төлөө ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.