Ази-Европыг холбосон төмөр замын аварга сүлжээ Чэндү хотод байрладаг
Чэндүгийн олон улсын төмөр замын боомт нь Ази-Европыг холбосон хуурай замын боомтын гол зангилаа, түүнчлэн гадаадад нээлттэй хамтын ажиллагааны чухал түшиц газар болох зорилгоор хөгжиж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар тус төмөр замын экспресс нь Чэндүг гол зангилаа болгон
- Баруун зүгт Европ,
- Хойд зүгт Монгол-Орос,
- Зүүн зүгт Япон-Солонгос,
- Өмнө зүгт АСЕАН-ы орнууд буюу Лаос-Вьетнам хүрсэн төмөр замын тээврийн асар өргөн коридор үүсгэн ачаа тээвэр хийж байна.
Сонирхолтой нь Чэндүгээс Европ чиглэлд, жишээ нь Польш улс хүртэл 3 хоног зарцуулдаг бол Чэндү-Эрээн-Улаанбаатар- Орос хүртэл 15 хоног зарцуулдаг байна. Хамгийн бага хугацаа шаарддаг маршрут нь Чэндү-Япон-Солонгос чиглэлд ердөө 2 өдөр зарцуулдаг ажээ.

2026 оны байдлаар Чэндүгийн олон улсын төмөр замын сүлжээ нь Европ, Азийн 11 улс, нийт 137 гаруй хоттой холбогдож, хүргэж байна гэв.
Түүнээс гадна тус боомт нь дэргэдээ чөлөөт худалдааны бүстэй бөгөөд Итали, Франц, Герман, Португал зэрэг дэлхийн олон улсын бараа, бүтээгдэхүүнийг татваргүй зарж борлуулдаг аж.
Төмөр замын тээвэр нь далайн тээврээс хурдан харин агаарын тээврээс хямд байдаг тул үнэ болон хугацааны дундах сонголт болдог байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.