Б.Хонгор: "Фентинал" тариа тасарсан тул унтуулгатай хагалгаа хийх боломжгүй болж байна

Б.Хонгор: "Фентинал" тариа тасарсан тул унтуулгатай хагалгаа хийх боломжгүй болж байна

Ерөнхий мэдээгүйжүүлэгчтэй буюу унтуулгатай хагалгаанд орох үеэр хэрэглэдэг “Фентанил” тариа улсын хэмжээнд тасраад сар гаруй болж байна хэмээн СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Хонгор цахим хуудсандаа мэдээлжээ.

Тэрбээр “Ерөнхий мэдээгүйжүүлэгчтэй (унтуулгатай) төлөвлөгөөт хагалгаанууд орох боломжгүй боллоо. Унтуулгын үеэр хэрэглэдэг зарим тариа (фентанил) тасраад сар орчмын нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай эмнэлэгт амь зогоох хэдхэн ширхгийг өгч, өнөөхийгөө хэдэн тасагт дотроо хуваарилж амь зогоож буй үзэгдэл танил боллоо.

Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэхийг, ямар арга хэмжээ авч байгаа талаар тодорхой мэдээлэлгүй байна. Уг тариаг зайлшгүй хэрэглэдэг эмнэлгийн ажилчид маань хий дэмий санаа зовсон байдалтай төлөвлөгөөт хагалгаанд орох хүмүүсээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар л байна.

Он дуустал энэ байдлаараа байвал яаралтай хагалгааны үед ч тариагүй хэцүү байдалд орохоор болжээ. Ганцхан уг тарианы хомсдолоос үүдэж улс даяараа төлөвлөгөөт хагалгаанууд хойшлох, хүлээгдэл хэт их үүсэх, хүний амь нас эрүүл мэнд цаг хугацааны хүлээгдлээс үүдэж хохирох эрсдэл үүсэж буй. Цаашлаад эмнэлгүүд огт нөөцгүй болчихвол амь тэнссэн үеийн мэс засал хийхэд хэцүү байдал үүсэхийг эрх бүхий хүмүүс нь мэдэж байгаа гэж найдаж байна.

Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар  тодорхой мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авч ажиллаач хэмээн хүсэж байна.

Энэ ганцхан Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт тохиолдож буй асуудал биш, улс даяар ийм болчхоод байгаа шүү" гэжээ.

5779c45c04ca4054aea1edd8c01cef88

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.