Бороо орж, эрс сэрүүснэ

Бороо орж, эрс сэрүүснэ

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:  Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний бороо орж, эрс сэрүүсэхийг анхааруулж байна.

 09-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Булганы ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймаг, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи  өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 6-8 градусаар сэрүүсэж, +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 2.0-5.0 мм, өдөртөө 1.5-3.0 мм бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 4.0-12.0 мм, өдөртөө 2.0-5.0 мм бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +10...+12 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.