Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Улс төрийн талбар дахь дуулиан шуугиан намдах биш, ээлжит нэгэн шуугианы эзнээр Боловсролын сайд П.Наранбаяр, "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар нар тодорсон. Тодруулбал өнгөрсөн Даваа гарагт Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн асуудлаар хэвлэлийн хурал хийх үед "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар түүн рүү өндөг шидэж, үймээн дэгдээсэн. Улмаар сайд П.Наранбаярын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар А.Отгонбаатартай олны өмнө нударга зөрүүлсэн нь олны анхаарлыг татаж, одоо ч цахим орчинд шуугисаар байна. Учир нь Цагдаагийн байгууллагаас тус хэрэгт холбогдогчдоос мэдүүлэг авна гэж байсан юм. Гэвч А.Отгонбаатарын шидсэн өндөгт оногдсон Боловсролын сайд П.Наранбаяр, түүний хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар нар гомдолгүй гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
