Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалт, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын гар дээрээс шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд– Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний нээлт өчигдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцож, тариаланчидтай уулзлаа.

21 дэх жилдээ болж буй энэхүү “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.

Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд нийт 152 цэгээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй.

eeb672723d474349ad79a5e4ba8fe947

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Намрын ногоон өдрүүд бол бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шим, шинэ ургацынхаа дээжийг нийслэлчүүддээ хүргэдэг тариаланч, үйлдвэрлэгчдийг хэрэглэгчидтэй шууд холбодог чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Нийслэлийн хүнсний хангамж гадаад зах зээл, хил боомт, тээвэр логистикийн нөхцөлөөс хамааралтай байна. Өнөөдөр нийслэлчүүдийн хэрэглэж буй хүнсний ногооны 43 хувь, жимс жимсгэнийн 97 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Тиймээс бид Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Энэхүү стратегийн зорилтын хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ бүсэд дөрвөн улирлын хүлэмж, төрөлжсөн агуулах, боловсруулах үйлдвэр, тээвэр логистик, инновацын төвийг нэг дор цогцлоохоор төлөвлөөд байна. Нийслэлийн 1.8 сая иргэний хүнсний хангамжид үнэтэй хувь нэмэр оруулдаг нийт тариалан эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улаанбаатар хотын нийт оршин суугчид, иргэд та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдаа дэмжиж, эх орныхоо хөрсөнд ургасан шинэ ургацын дээжээс өргөнөөр худалдан авахыг уриалж байна” гэлээ.

a680f61453e643c295cec0eb5dc6c2cf

bf9c8bda3cf64e7d83c079e200435dfd

a641210260fb43cb8317e4c072678f50

415fdfb999254a43a48ebcdbd776724c

a4adfdd6471e420ab5520b73336935b8

b8194cdba08e41968072d85e98986275

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.