С.Молор-Эрдэнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ
Философич С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд шүүхээс түүнд 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
Прокурорын саналыг үндэслэн гаргасан уг шийдвэрийг өөрчлүүлэх хүсэлтийг С.Молор-Эрдэнийн өмгөөлөгч шүүхэд гаргасан бөгөөд шүүх өнөөдөр хэлэлцжээ.
Улмаар өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Түүнийг цагдан хорих үндэслэлд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах зэрэг эрсдэлтэй холбоотой нөхцөлүүдийг дурдсан байна.
Одоогоор С.Молор-Эрдэнийн холбогдсон хэргийн эцсийн гэм буруугийн шийдвэр гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.