Хязгаарлалтын бүсэд оршин суугаа иргэд өнөөдөр автомашинаа тухайн бүсээс гаргахыг санууллаа

Хязгаарлалтын бүсэд оршин суугаа иргэд өнөөдөр автомашинаа тухайн бүсээс гаргахыг санууллаа

Энэ долоо хоногийн Бямба /2026.09.26/ гарагт нийслэлд “автомашингүй өдөр” арга хэмжээг зохион байгуулахыг албаныхан мэдээлсэн.

Автомашингүй өдөр 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Хязгаарлалтын бүсэд оршин суугаа иргэд өнөөдөр автомашинаа тухайн бүсээс гаргахыг ТЦА-наас санууллаа.

Мөн хязгаарлалтын бүсэд цахилгаан скүүтэр, мопед, сурронтой иргэдийг оруулахгүй ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.