Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Парис-2024” зуны олимпын наадмын жудо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд МУГТ Б.Баасанхүү өрсөлдсөж, мөнгөн медаль хүртсэн.
Б.Баасанхүү олимпын дэвжээнд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэврээр ялалт байгуулсан. Харин хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан юм. Үүний дараа зооныхоо аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт өрсөлдөгчөө буулгаж авсан. Ийнхүү “Ханжоу-2022” Азийн наадмын аварга Цунадо Нацумитай алтан медалийн төлөө өрсөлдөж ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн юм. Ийн амжилт гаргаж, олимпын медальтан болсон Б.Баасанхүүгийн ранк дээшилж, жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол олимпын чансааны хоёрдугаарт бичигдэж эхэлжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
