Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Шинэ он гарсаар сонгуулийн жил эхэлж, улстөрчдийн дунд жинхэнэ тоглоом өрнөж байна. Сонгуулийн сургаар нэр дэвшигчид оноос өмнө зарим үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нийтийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Өдгөө ямар намд, яаж орох, хэнтэй өрсөлдөх, хэний тойрогт суувал ашигтай байх вэ гээд архаг улстөрчид болоод шинээр горилж байгаа хүмүүс хэдийнэ шатраа тоглоод эхэлчихсэн.
2024 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, 76 биш 126 гишүүн сонгоно.
126 гишүүний 78-ыг тойргоос, 48 нь намын жагсаалтын дагуу, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр сонгогдох нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульд орсон билээ.
Он гарахын өмнө УИХ-ын чуулганаар сонгуулийн товыг албан ёсоор тогтож, ирэх зургаадугаар сарын 28-ны баасан гарагт тогтоож, тогтоолын төслийг батлаад байна. Үүнтэй холбоотой нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Харин үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 1 гэхэд УБЕГ-аас сонгогчдын нэрсийн жагсаалтад багтсан хүмүүсийн мэдээллийг цахим хуудаст байршуулах ёстой.
Ингэснээр нэр дэвшигчдийн жагсаалт тавдугаар сарын 25 гэхэд тодорхой болох юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
