Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс орон даяар тарааж эхэллээ
Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох хөтөлбөр өндөрлөж, өнөөдрөөс сурагчид сурах бичгийн үндсэн агуулгаар хичээллэж эхэлж байна. Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу боловсруулсан сурах бичиг хэвлэлтээс гарчээ.
Нэгдүгээр ангид үзэх зургаан сурах бичиг, сурагчийн дасгал ажлын дэвтэр, багшийн ном гэсэн гурван төрлийн сургалтын материалыг өнөөдрөөс /2026.10.01/ дүүргүүдийн сургуулиуд болон орон нутагт хүргэх ажил эхэлж байна. Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурах бичиг илүү хөнгөн болж, хүүхдийн цүнхний жинг бууруулахад чиглэсэн шинэчлэл хийгдлээ. Мөн дасгал ажлын дэвтэртэй болсноор сурагчид ном дээрээ шууд ажиллаж, дасгал даалгавраа гүйцэтгэх боломж бүрдэж байна.
Сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүнтэй нь бүтээлч байдлаар үзэж, ашиглах боломжтой.
Түүнчлэн багшийн гарын авлагад гэрийн даалгавар, тоглонгоо суралцах арга зүй, дээд эрэмбийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдсан зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг тусгасан нь сургалтын чанарыг дэмжих давуу тал болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.