Англи хэлний багшийн чадамжийн хүрээг боловсруулж байна

Англи хэлний багшийн чадамжийн хүрээг боловсруулж байна

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс ЕБС-ийн багшийн чадамжийн хүрээг боловсруулан багш, удирдлага, мэргэжилтний түвшинд хэлэлцүүлсэн бөгөөд сум, аймаг, дүүрэг, нийслэлийн сургуулийн нийт 1661 англи хэлний багшаас өнөөгийн нөхцөл байдлын талаар тандах судалгаа авчээ.

1df7997b9458450dac1c324f31f8d24d

Судалгааны үр дүн, олон улсын экспертүүдийн дүгнэлтэд үндэслэн чадамжийн хүрээний эхний төслийг боловсруулсан байна. Боловсруулсан эхний хувилбарыг ЕБС-ийн англи хэлний багш нараар хэлэлцүүлж, тэдний саналыг  тусган олон улсын түвшинд ойртуулахыг зорьсон байна. 

7dafac43de4946549e5e77c8b0dfa10e

Ингээд англи хэлний багш нарын чадамжийн хүрээний эцсийн хувилбарыг өнөөдөр багш бэлтгэдэг их дээд сургуулиудын багш, судлаач, эрдэмтдээр хэлэлцүүлж байна. Боловсролын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан чадамжийн хүрээг энэ ондоо багтаан батална. Цаашлаад судлагдахуун тус бүрээр багш нарын чадамжийн хүрээг нарийвчлан боловсруулах бөгөөд англи хэлний багш нараас эхэлж байгаа юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.