П.Галиндэв: Ахмадын тэтгэврийг хоёр сая төгрөгт хүргэнэ
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам жил бүр ахмад гишүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалынхаа дагуу энэ жил 1206 ахмадыг Төрийн ордны Их танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар намын цаашдын бодлого, зорилт болон улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцсон байна.
Уулзалтын үеэр ахмадууд улс орны эдийн засгийн байдал, иргэдийн ахуй амьдрал, цалин, тэтгэвэр, шатахууны үнэ болон инфляци, үнийн өсөлт зэрэг нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хөндөн ярилцжээ. Нэг намын бодлогоор сүүлийн арваад жил явсан нь иргэдийн амьдралд хүндрэл учруулж байгаа тул шинэ бодлого хэрэгжүүлж, зарчмын өөрчлөлт хийх шаардлагатайг оролцогчид онцолсон байна.
Түүнчлэн насаараа улс орныхоо хөгжлийн төлөө ажилласан ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй, эм тариагаа авахад хүндрэлтэй байгаагаас гадна тэтгэврийн ялгаа их байгааг шийдвэрлэх хэрэгтэйг санууллаа. Ахмадуудын зүгээс Ардчилсан намыг ахмад настанд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг зөв тодорхойлж, тэтгэврийн доод хэмжээг хоёр сая төгрөгөөс эхлүүлдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх санал, шаардлагыг дэвшүүлснийг тус дүүргийн Ардчилсан намын дарга П.Галиндэв мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.