Зам, тээврийн сайд сүүлийн жилүүдэд бичиг хэргийн зардалд 30-31 сая төсөвлөжээ

Зам, тээврийн сайд сүүлийн жилүүдэд бичиг хэргийн зардалд 30-31 сая төсөвлөжээ

Зам, тээврийн сайдын 2025, 2026, 2027 оны төсөвт “Бичиг хэргийн зардал”-д хэрхэн төсөвлөгдсөн талаарх мэдээлэл танилцуулжээ. Зам, тээврийн сайдын бичиг хэргийн зардал 2025 онд 31.0 сая төгрөг, 2026 онд 31.1 сая төгрөг батлагдсан байна. 

Мөн 2027 оны төсвийн төсөлд уг зардлыг 2026 оны батлагдсан түвшин болох 31.1 сая төгрөгөөр төлөвлөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.   

Өөрөөр хэлбэл, 2026 оны төсвийн тодотголын төсөлд “Бичиг хэргийн зардал”-ын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй бөгөөд Зам, тээврийн сайдын энэхүү 31.1 сая төгрөгийн төсөв нь дотроо 3 хуваагдаж, Зам, тээврийн яам 15.3 сая, Иргэний нисэхийн ерөнхий газар 6.8 сая, Төмөр замын газарт 8.9 сая төгрөг тус, тус төсөвлөжээ.

Эх сурвалж: Зам, тээврийн яам

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.