20-оос дээш жил ажилласан багш 4,100,000-4,500,000 цалинтай болжээ

20-оос дээш жил ажилласан багш 4,100,000-4,500,000 цалинтай болжээ

Боловсролын салбарын 55,100 ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэгдүүлжээ. Ингэснээр ажилтнуудын албан тушаал, ажилласан жил, ажиллаж буй байршлаас хамааран авах цалингийн хэмжээ харилцан адилгүй болсон байна.

Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин 2,226,000 төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багшийн үндсэн цалин 2,339,000 төгрөг болжээ.

Боловсролын салбарын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн хэмжээг бүрэн олгоход шаардлагатай 674.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2026 оны төсвийн тодотголоор бүрэн шийдвэрлэсэн байна.

image?url=https%3A%2F%2Fmgl

Боловсролын салбарын ажилтнуудын цалингийн нэмэгдлээс гадна өнөөдрөөс төрийн үйлчилгээний бусад салбарын 52 мянга орчим албан хаагчийн үндсэн цалин мөн нэмэгдлээ. Үүнд зориулж 170 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

image?url=https%3A%2F%2Fmgl

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.