НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ТЕАТРЫН 20 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “УЛААНБААТАР ХОТЫН СОЁЛ УРЛАГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ БА УЛААНБААТАР ТЕАТРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын соёл урлагийн түүхэн замнал ба Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар театрт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус эрдэм шинжилгээний бага хурал нь нийслэл хотын соёл, урлагийн түүхэн хөгжлийг тоймлон хэлэлцэх, хотын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг судлах, улмаар Улаанбаатар театрын цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилготой юм.
Хурлыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Бэгзсүрэнгийн Алтанхуяг чиглүүлэн явуулах бөгөөд салбарын эрдэмтэн, судлаачид дараах сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлнэ. Үүнд:
· Доктор (Ph.D) Пэрэнлэйн Нямлхагва – “Өргөө хотоос Нийслэл хүрээ хүртэлх урлагийн хөгжлийн товчоолсон тойм”,
· Доктор (Ph.D) Данзангийн Энхцэцэг – “Миний Улаанбаатар баримтат киноны дуу хөгжмийн илэрхийлэл”,
· Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Чойжамцын Буянхишиг,
· Доктор (Ph.D) Дэлгэрхүүгийн Наранцацрал – “Орчин үеийн хотын амьдралын хэв маяг ба соёлын өөрчлөлт”,
· СУИС-ийн багш, магистр Гүргэлсүрэнгийн Төвшинтөр – “Улаанбаатар театрын хөгжлийн бодлого”
Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцүүлсэн илтгэл, гаргасан дүгнэлтүүд нь Нийслэлийн соёл, урлагийн салбарын бодлого төлөвлөлт, театрын уран бүтээлийн хөгжил, чиг хандлагад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.