“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Өнгөрсөн хугацаанд иргэдийг орон сууцжуулах олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зохих үр дүнгүүд гарсан. Гэвч гэр хорооллын яндангийн тоо бодитоор буурч, нийт хүн амын дунд орон сууцтай өрхийн эзлэх хувь бодитоор нэмэгдээгүй байна.

Иймд Монгол Улсын Засгийн газраас иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн орон сууцаар хангах, зорилгоор “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хөтөлбөр иргэдийг орон сууцтай болоход тулгардаг санхүүгийн хүндрэл, төлбөрийн дарамтыг бууруулахын зэрэгцээ орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтийг иргэдийн хэрэгцээ, амьдралын чанарт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.

May be an image of one or more people and crowd
May be an image of one or more people and crowd

Мөн төрөөс иргэдийн сарын орлого, төлбөр төлөх чадвартай нь уялдуулсан орон сууцны борлуулалтын төрлүүдийг нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэдийг тэргүүн ээлжинд орон сууцанд хамруулах, ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтыг төрийн оролцоогүй, хүнээс хамааралгүй байхаар, сүүлийн үеийн ухаалаг системээр ил тод нээлттэй зохион байгуулах юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх бодлого, санхүүжилтийн шийдэл болон иргэдэд үзүүлэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа.

May be an image of one or more people
May be an image of one or more people

 

May be an image of one or more people and text
May be an image of one or more people and text

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч А.Баяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон холбогдох албаныхан оролцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.