ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

"Трафигура Монголия"-гийн "ПЕНТХАУСТ" тавтай морил!

Үндэстэн дамнасан корпорац “Трафигура”-гийн Монгол дахь салбарын захирлууд 1.1 тэрбум ам.долларыг зувчуулсан луйврын хэрэг дэлхий нийтэд зарлагдаад хоёр долоо хонож байна. “Трафигура Монгол” компанийн босс Э.Жононбаяр гэгч Монголын улс төр, бизнесийн салбарын асар том авлигын сүлжээг атгадаг нууц  ноёнтноор тодроод багагүй хугацаа өнгөрснийг бид өмнөх нийтлэлүүддээ бичсэн.

Өмнөх нийтлэлүүдийг ЭНЭ холбоосоор орж уншина уу.

Э.Жононбаяр жилийн өмнө “Трафигура”-гийн захирлын ажлаа өгсөн ч дээр дурдсан 1.1 тэрбум ам.долларын хэрэгтэй 100 хувь холбоотой гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Учир нь уг луйврын  хэрэг таван жилийн өмнөөс эхэлсэн гэдгийг “Трафигура”-гийнхан өөрсдөө мэдэгдсэн.

Э.Жононбаяр “Paradise Plaza”-гийн 15,16,17 дугаар давхрыг бүхэлд нь худалдан авч охин компаниудаа оруулжээ. Түүний ээж Д.Эрдэнэсүрэн нь ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд “Аргал ойл”, “Степпе инвестмент”, “Скай меридиан”, “Хөрс ойл”, “Ханзо майнинг”, “Эн Би Жи кинг Монголиа”, “Ти Ар Эн Эс ложистик” зэрэг компаниудын хувь эзэмшигч. Мөн “Ашид нандин”, “Доржгочоо сан” зэрэг төрийн бус байгууллагууд байгуулсан байна. Гаалийн жирийн байцаагч эмэгтэй Монголын толгой баячуудын толгой дээгүүр гишгэлэн дээдсийн зиндаанд орж ирсэн нь хүүгийнх нь эрхэлдэг “бизнес”-тэй шууд  холбоотой.

Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн

БЗД-ийн 26-р хороонд байрлах “Paradise Plaza”

Хэвлэлд мэдээлж байснаар “Трафигура”-гийн Э.Жононбаяр эхэндээ хуурамч шатахууны бизнесээ өөрөө гардан гүйцэтгэдэг байж. Харин 2018 оноос эхлэн ээж Д.Эрдэнэсүрэн, нагац ах Д.Төмөртогоо, нагац эгч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэтуул, хүргэн ах О.Сайнбилэг, Д.Чинбат нарынхаа нэрийг ашиглан шатахууны компаниудаа салбарлуулж, өргөжүүлсэн.

Тодруулбал, Э.Жононбаяр, ээж Д.Эрдэнэсүрэн, нагац ах Д.Төмөртогоо, нагац эгч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэтуул, хүргэн ах О.Сайнбилэг, Д.Чинбат нарын нэр дээр “Трафигура монголия” ХХК, “Элтраника” ХХК, “Лекс-Ойл” ХХК, “Петролеум продакшн” ХХК, “Тод петролиум” ХХК, “Транс ойл импекс” ХХК, “Трансгейт интернэшнл” ХХК, “Трансгайд сервис” ХХК, “Трансгайд терминал” ХХК, “Ай Си Ай Си” ХХК, “Ист-Ойл” ХХК, “Хөрс ойл” ХХК, “Аргал ойл” ХХК, “Ви Эс Ойл” ХХК, “Зууннайм ойл” ХХК, “Ар Эм Си Газ” ХХК, “Куал-Ойл” ХХК, “Хармөрөн импекс” ХХК, “Даймонд ойл энд энержи” ХХК, “Петро ойл трейд” ХХК, “Тод ойл” ХХК гэх шатахууны 22 компани бүртгэлтэй байдаг аж. 

ДЭЛХИЙН БРЭНДЭЭР ТУЙЛСАН АВХАЙ НАРЫНХ НЬ ТАНСАГЛАЛ

Э.Жононбаяр нь Увс аймгийн Хяргас нуурын эрэгт жуулчны баазтай. Тэндээ зөвхөн нисдэг тэргээр заларч очдог. Тэрхүү нислэгийг нь “Alpha Aurora Aviation” хэмээх компани хариуцдаг байна. Мөн тэрбээр 2020 онд уг жуулчны бааздаа Италиас тансаг зэрэглэлийн “Pardo” загварын завь (yacht) гурвыг оруулж иржээ. Уг жуулчны баазад нь ирж амардаг улс төр, бизнесийн бүлэглэлийн гишүүд, баячууд, олигархиудын тансаглалыг үгээр илэрхийлэх аргагүй. Жич: Pardo Yacht нь дэлхийн баячуудын тансаг хэрэглээнд тооцогддог, хамгийн тансаг, хамгийн үнэтэй завь үйлдвэрлэдэгээрээ алдартай, 51 жилийн түүхтэй Итали брэнд /компани/. Нэг бүрийнх нь үнэ хэмжээ, загвараасаа хамаараад 500 саяас 2,5 сая ам.долларын хооронд хэлбэлздэг байна.

Цуу яриагаар бол Малайзын хамгийн баян хүн Роберт Куок хамгийн үнэтэй Pardo Yacht-ыг эзэмшдэг гэсэн яриа байдаг байна. Хөрөнгө нь хэдэн тэрбумаар хэмжигдэх тэрээр онолын хувьд ийм үрэлгэн худалдан авалтыг төлж чадах цөөхөн хүмүүсийн нэг гэгддэг аж. 

Эхнэр болон нууц амраг нь Дубай, Сингапур, Лондонд байртай, долоо хоног бүр гадагшаа явдаг, хувийн жолооч, эмч, сувилагчтай, нууц амрагтайгаа хагас сайн бүр Булган аймагт байдаг “Butele resort” хэмээх дээд зэрэглэлийн, өртөг өндөр амралтын газар 10 сая төгрөгийн үнэтэй Сhampagne rare wine уучихаад нисээд явчихдаг гэх мэтээр Э.Жононбаярын толгой эргэм тансаглалын тухай мэдээллүүд чих дэлдийлгэнэ.

Эхнэр Мангаламын Нацагсүрэн нь “Фэйрмон энд гоулдфлинч” гэж уран зургийн худалдаа, онлайн худалдаа зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг компанитай, “Моннис” цамхагийн хажуугийн “Central Park”-т “Лхам” галерейг ажиллуулдаг. Тэрбээр сав л хийвэл Европ нисэж Парис, Цюрихээр байнга зугаалж, аялж байдаг дээдсийн хүрээний хатагтай.

Э.Жононбаярын нууц амраг гэгдэх Ялалтбаярын Хонгорзул нь өмнөх амьдралаасаа нэг хүүхэдтэй ч нөхрөөсөө салж, Э.Жононбаярын хүүхдийг гаргасан. Хүүхдээ өнгөрсөн наймдугаар сард “International School of Ulaanbaatar” сургуульд оруулсан. Я.Хонгорзул Chanel, Hermes, Dior гэх мэт дэлхийн аль үнэтэй luxury брэндүүдээр гангарч, 2024 оны “G Class” унаж давхидаг бөгөөд Зайсан, “Ривер гарден” хавиар тэрбум, тэрбумын байр худалдан авч тансагладаг, хосууд “Асем Вилла”-д Ж.Оджаргал ерөнхийлөгчийн зиндааны хаузад амьдардаг гэх мэтээр үлгэр шиг, үнэмшихийн аргагүй тансаглалын түүх хөвөрнө.

Ерөөс тэдний тансаг хэрэглээ тамтаггүй. Я.Хонгорзул бүсгүй Chanel-ийн бараг 50 гаруй цүнхтэй тэр бүгдийгээ сторидоо оруулж гайхуулдаг. Dior, Celine, Рrada бол өдөр тутмын гангараа нь. Парисын “Dior boutique” дэлгүүрийг бараг хоослоод гарч байсан түүх ч бий гэнэ. Тэрбээр “Lamborghini Urus” гэж бараг тэрбумын үнэтэй машин саяхан худалдаж авчээ. 2024 оны Lamborghini Urus-ийн үнэ 241,843 доллараас эхэлж, гоёл чимэглэл, сонголтоос хамааран 273,880 доллар хүртэл нэмэгддэг.

Үүгээр зогсохгүй Э.Жононбаяр нууц амрагтаа “Хонгор файнанс” хэмээх компани байгуулж өгсөн. Уг компани нь төмөр замын тендерийг дандаа шахуу авдаг болохыг хэвлэлийнхэн мэдээлж буй. Бас  нэг баттай мэдээлэл нь Я.Хонгорзул Дубайд “Address Skyview” зочид буудлын ойролцоо орон сууц худалдан авсан байна.

СПОРТ, УРЛАГИЙГ ДЭМЖИХ НЭРЭЭР МӨНГӨ УГААДАГ УУ? 

Э.Жононбаяр “Бишрэлт”-ийн Ундармаагийн хүү А.Чинбишрэлттэй найз. Хамтарч байгуулсан хэд хэдэн компанитай гэх мэдээлэл байна. “Бишрэлт металл” гэж сагсан бөмбөгийн багтай. Уг багтаа АНУ-аас баахан тамирчид авчирсан. Тэд татвараас зугтаж сагсан бөмбөгийн баг, баячуудын чартер нислэгээр халхавчлан мөнгөө угаадаг байж болзошгүй. Э.Жононбаярын эхнэрийнх нь ажиллуулдаг “Лхам” галерей ч бас тийм зорилготой байхыг үгүйсгэхгүй. Хадам дүү Мандах нь Парист амьдардаг бөгөөд тэндээ мөн уран зургийн галерей нээжээ.

Түүнчлэн Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнгийн том бизнесийнх нь халхавч, “Baldinini” брэндийн дэлгүүр Шангри-Ла-д байдаг аж.

Э.ЖОНОНБАЯРЫН УЛС ТӨР ДЭХ ХАМСААТНУУД, ХАМГААЛАГЧИД НЬ ХЭН ХЭН БЭ?

Ц.Элбэгдорж

“Эрдэнэт” үйлдвэрийн зэсийг авдаг авдаг байсан “Трафигура” Монголын зах зээлд хөл тавьж, улс төр, бизнесийн далд сүлжээг атгах болсон нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой гэдэг. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилд тус компани Монголын зах зээлд хөлөө олж, хөрөнгөжиж амжсаныг санамсаргүй давхцал гэх аргагүй.

“Трафигура” өмнө нь Монголд 3000 орчим тонн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн керосин импортолж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий зэсийн үйлдвэрийн хэрэгцээг хангаж байсан бол 2020-2021 онд энэ хэмжээ нь 1.5 сая тонн болтлоо өссөн байдаг. Монгол Улсын дотоодын керосины жилийн хэрэглээ ердөө 3000 тонн. Тэгэхээр “Трафигура” энэ их керосиноор хуурамч шатахуун үйлдвэрлэсэн гэж хардах үндэслэлтэй. “Трафигура”-гийнхан “Эрдэнэт”, “Эрдэнэс Таван толгой” зэрэг томоохон уул уурхайн компаниудаас зэс, нүүрс авч, оронд нь шатахуун нийлүүлэх болсон нь энэ хардлагыг улам баталгаажуулна.

Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг

Нефьтийн үйлдвэрлэлийн дагалдах бүтээгдэхүүн нафта, керосин зэргийг онцгой албан татваргүй болгосон цаг хугацаа Н.Алтанхуягийн Засгийн газрын үед юм. Уг нь нафта, керосинд онцгой татвар ногдуулсан бол жил бүр 27-40 тэрбум төгрөг онцгой албан татварын орлогод төвлөрүүлэх боломжтой байв. Гэтэл энэ хэмжээний мөнгө авлигачдын халаас руу урсах болжээ. Үүн дээр нэмээд “Трафигура”-д таатай нөхцөл олгож, хуурамч шатахуун үйлдвэрлэх боломжийг нээж өгсөн хүн бол Ерөнхий сайд асан, өдгөө “шувуу” болсон Ч.Сайханбилэг. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч ОХУ-аас нийлүүлэх нефть бүтээгдэхүүний үнэ уначихаад байхад Ч.Сайханбилэгийн Засгийн газар автобензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг гэнэт гаргасан. Энэ шийдвэр гарснаар онцгой албан татваргүй нефть-химийн бүтээгдэхүүний импорт огцом нэмэгдсэн байдаг. Ийнхүү хуурамч шатахууны үйлдвэрлэлд ногоон гэрэл ассан юм. Хуурамч шатахууны бизнест амташсан “Трафигура”-д “найрка”-гаа зах зээлд шахах таатай нөхцөл ингэж үүсэв.  

Д.Сумъяабазар

“Трафигура”-гийн оруулж ирсэн хүнд түлш, шатахууныг авч керосин, нафтатай хольж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөнгүй үйлдвэр Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд байдаг. Тэдгээрийн дотор тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын гэх үйлдвэр Эрдэнэтэд байдаг тухай www.ata.mn сайт 2021 онд мэдээлж байв. Тус сайтад мэдээлснээр “Трафигура” Улаанбаатараас гадна төмөр зам дагасан хэд хэдэн газарт 5-6 томоохон агуулах байгуулжээ.

Д.Сумъяабазарын Үндэсний хөрөнгө оруулалтын банканд “Эрдэнэт” үйлдвэрийн 45 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус бүр байршуулсан боловч эргүүлэн авч чадахгүй болоод байгааг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2021 онд арваннэгдүгээр сард мэдэгдэж байв. Гэтэл Үндэсний хөрөнгө оруулалтын банканд нийт 17 сая ам.доллар буюу 45 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хадгаламж гэнэт бий болсон гэдэг. Хадгаламжийн эзэн нь Трафигура” Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнгийн “Аргал ойл” ХХК байжээ.

Сү.Батболд, Б.Асралт

УИХ-ын гишүүн асан Сү.Батболд, түүний хадам дүү, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нар “Трафигура”-гийн “Пентхаус”-т дээгүүр эрэмбэтэй зочид аж. Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн жирийн байцаагчаас ГЕГ-ын нэг томоохон хэлтсийн дарга болж дэвшсэн нь Сү.Батболд, Б.Асралт нарын дэмжлэгтэй холбоотой гэж үзэх үндэстэй.

Л.Оюун-Эрдэнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Меланж” ХХК Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт хилийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулдаг. Улстөрчидтэй нягт холбоотой, тэдний ашиг сонирхолд нэвт шингэсэн энэ компанийг “Аргал Ойл “ХХК-ийн эзэн Д.Эрдэнэсүрэн өөрийн болгожээ. Тэрбээр 2022 онд “Меланж” ХХК-ийг өөрийн “Скай меридиан” ХХК-ийн 100 хувийн эзэмшилд шилжүүлсэн байна.  

Засгийн  газар  2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр “Меланж” ХХК-д терминал байгуулахыг зөвшөөрч, тогтоол  гаргажээ. 2023 оны гуравдугаар сард Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн Монгол Улсын хил, гаалийн байгууллагын удирдлагуудын бүрэлдэхүүний хамт онгоц хөлөглөн очиж, Ерөнхий сайдад ажил байдлаа танилцуулсан байдаг. Ингэснээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг, Монгол Улсын хилийн онцгой бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Меланж” ХХК дараагийн “Тавантолгой” болох алхмаа хийлээ хэмээн хэвлэлд бичиж байв.

Д.Загджав

УИХ-ын гишүүн, дэд сайд, ШШГЕГ-ын дарга зэрэг албан тушаалд ногоон гэрлээр заларсаар яваа Д.Загджав Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнтэй гэр бүлийн найзууд. Д.Загджавын эхнэр Н.Уранчимэг Улаанбаатар  хотын  гаалийн газрын орлогч дарга бөгөөд Д.Эрдэнэсүрэнгийн зүү орох зайгүй найз нь гэдэг.

С.Баяр, Р.Болд

Э.Жононбаярыг Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Р.Болдын нууц хүү гэж зарим хэвлэлд бичсээр ирсэн. Тэдгээрээс тоймловол, Э.Жононбаяр ээж Д.Эрдэнэсүрэнгээрээ овоглодог ч төрсөн аав нь ТЕГ-ын дарга асан Р.Болд гэх мэдээлэл байдаг.

Р.Болд 2007-2012 онд Тагнуулын Ерөнхий Газрын даргаар ажилласан. Яг энэ үед буюу 2007-2011 онд Э.Жононбаяр Тайванийн Үндэсний Их сургуулийн Олон улсын бизнесийн удирдлагын ангид суралцаж төгссөн. Улмаар 2012 оны нэгдүгээр сард “Трафигура”-ийн Монгол дахь захирлаар томилогдсон бол Р.Болд 2012 оны дөрөвдүгээр сард ТЕГ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Эндээс Р.Болд хүү гэгддэг Э.Жононбаярыгаа их сургуулиа дүүргэмэгц “Трафигура”-гийн Монгол дахь захирал болгочихоод ажлаа өгсөн байж болзошгүй гэж хардах үндэстэй.

Р.Болдын ард Ерөнхий сайд асан С.Баяр байсан нь тодорхой. Р.Болд, С.Баяр хоёр 40 мянгатын нэг байрны, нэг орцны найзууд.

С.Баяр 2007 оны арваннэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдаар томилогдож, тэр өдрөө Р.Болдыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилох тушаал гаргаж байв.

Тэрбээр Ерөнхий сайдаас буухдаа ч Сү.Батболдод Р.Болдыг солихгүй байхыг захиж үлдээсэн гэдэг. Э.Жононбаяр ТЕГ-ын дарга асан Р.Болд, Ерөнхий сайд асан С.Баяр хоёрын нэр нөлөөгөөр хуурамч шатахууны бизнесээ хэнээс ч айхгүй явуулдаг байж болзошгүй гэж хэвлэлүүд бичиж байжээ. 

Дээрх улстөрчдийн “Трафигура” Э.Жононбаяр, Д.Эрдэнэсүрэн нартай хэрхэн холбогдож байгааг дэлгэрэнгүй бичих юм бол тус бүр томоохон нийтлэлүүд гарна. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Р.Бадамдамдин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай гээд олон хүний нэрийг нэмж  дурдах хэрэгтэй болно.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайд, агентлагийн дарга гээд төрийн өндөр албан тушаалтнууд ийнхүү “Трафигура”-гийн авлигын сүлжээнд ямар нэг байдлаар орооцолдож, нэр холбогдож байсан, холбогдсоор байгаа дүр зураг харагдаж байна. “Трафигура” Э.Жононбаярын халаасанд Монголын төр, засаг тэр чигээрээ багтчихсан мэт, УИХ, Засгийн газар түүний дэглэн найруулсан монгол “Пентхаус” шиг болчихоод байгаа нь харамсалтай.

Г.Ууганбаатар

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

11 цаг 45 мин

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

12 цаг 3 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

12 цаг 54 мин

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

14 цаг 52 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

14 цаг 59 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

20 цаг 7 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

20 цаг 7 мин

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

12 цаг 54 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

Сурталчилгаа