Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл

Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн хүрээнд хоолны соёлоор дамжуулан түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга, уриалгыг гаргасантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах газрын дарга Х.Мөнхбилэгтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд хоолны акц хийхээр болсон юм байна. Шинэ тутам  арга хэмжээг иргэд хүлээн авахад хүнд байх шиг байна?
-Энэхүү санаачилга, уриалгыг гаргахын өмнө бид хэд хэдэн суурь судалгааг авч үзсэн л дээ. Аливаа баярын талаарх ард иргэдийн мэдлэг ямар түвшинд байна вэ, үндэсний бусад баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ, түүний ач холбогдлыг хэрхэн ойлгож хүлээж авдаг вэ. Тэр дундаа залуучуудын дунд  энэ талаарх ойлголт нь ямар түвшинд байна вэ гэдгийг тухайлан авч үзсэн юм.  Хэд хэдэн судалгааны дүнгээс харахад арваннэгдүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын ач холбогдол маш бага, иргэдийн дунд ойлголт багатай байгаа юм байна гэдэг дүгнэлт гарсан. 

Энэ тухайд бид олон өнцгөөс судалсан. Олон улсын практик харахаар ихэнх тохиолдолд Улс тунхагласны баяр зэрэг аливаа баярыг хоолтой холбож авч үздэг юм байна. Баярын ширээтэй холбож авч үзэж, ойлгох нь түгээмэл байдаг гэсэн үг. Тиймээс хоолны ач холбогдлын талаар авч үзэх шаардлага үүссэн. Ер нь аливаа хоолыг хүн ганцаараа, өөрөө өөртөө зориулж идэхээс илүү гэр бүл гэдэг агуулгад тулгуурладаг буюу хэрэглэдэг юм байна л даа. Өөрийнхөө дотнын хүнтэйгээ хамтдаа тухайн хоолыг идэх буюу баярын ширээний ард олноор цугладаг байх нь. 

Ах дүү хамаатан садан гээд гэр бүлээрээ цуглаж уламжлалт хоолоо хийж идэж баярладаг. Жишээлбэл, бид Цагаан сараар буузаа, Улсын баяр наадмаар хуушуураа хийж иддэг шүү дээ. Ингэж бид  аливаа томоохон баярыг хоолтой холбосон байдаг. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 26-ныг Улс тунхагласны баяр гэж нэрлэдэг. Тэгвэл үүний цаана маш том агуулга буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа гаргаад, энэ хуулиар дамжуулаад улсынхаа тусгаар тогтнолыг дахин нэг удаа баталгаажуулж өгсөн чухал үйл явдал байдаг. 

Үүнээс гадна бид 100 жилийн түүхэндээ хамгийн анхны Азийн бүгд найрамдах улс буюу ард иргэд нь засгаа өөрөө өөрийнхөө сонголт, мэдлэгээр удирдан зохион байгуулах хэлбэрт шилжиж орсон маш чухал өдөр. Ийм  чухал өдрүүдийг бид яагаад Цагаан сар, наадам шигээ өргөн дэлгэр үндэсний хэмжээнд гэр бүлийн хүрээнд зохион байгуулж болохгүй гэж гэдэг суурь санаанд үндэслээд баярын ширээний ард  цуглаад бүгдээр хэрэглэдэг зоог буюу хоолыг гаргаж ирье гэж шийдсэн гэж ойлгож болно.
-Хоолны сонголтыг хэрхэн хийв. Бидний нийтээр тэмдэглэдэг баяраар хийж иддэг хоолны цэсэнд ямар хоол нэмэгдэх гэж байна вэ. Ямар үндэслэлээр тухайн хоолыг сонгов?
- Битүү шөлийг сонгосон шалтгаан нь хэдэн ч настай, хэн ч хийх боломжтой хоол гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хийхэд амархан бүтэцтэйгээс гадна хүйтэн сэрүүний улирал ирж байгаа энэ үед дархлаагаа дэмжих үүднээс мөн хэрэглэх боломжтой гэдэг талаас нь сонгосон гэж ойлгож болно. Энэ бол хонины мах, сармиснаас гадна өөрсдөө дурын амтлагчаар баяжуулж идэх боломжтой хоол шүү дээ. Ерөөсөө гэр бүл болгон өөрөө өөрсдийнхөө агуулгаар битүү шөлөө хийдэг байгаасай гэж хүсэж байгаа юм. Халуун тогоо гэж ярьдаг шөлийг монголчууд анх суурь агуулгыг нь бүтээсэн атлаа өөрсдөө авторлож авч үлдэж чадаагүй байх жишээний. Түүнчлэн эртнээс түргэн хоол хэлбэртэйгээр хэрэглэдэг байсан борц, шууз, махаа эмээлийнхээ бүүрэгт хавчуулж явдаг байсан тэр үеэс эхлэлтэй тар тар гэдэг хоол бий. Гэтэл тухайн хоолыг Францад сүүлд зохиогоод өргөн хэрэглээ нь болчихсон байх жишээтэй. Ерөөсөө бидэнд эртнээс байсан, олон зууны турш хэрэглэж ирсэн хоолнуудаа авторлож чаддаггүй юм байна л даа. Битүү шөл бол эрт дээр үеэс хэрэглэж ирсэн хоол юм.  
-Хоолны соёлоор дамжуулаад түүхэн, тэмдэглэлт өдрийн утга учрыг таниулан мэдүүлэх энэ акцын үр дүнг та бүхэн хэрхэн төсөөлж байна вэ.  Манай улсад хэр нутагшиж, төлөвших бол?
-Бүх нийтэд чиглэсэн гэж ойлгож болно. Гэхдээ мэдээж  манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь залуучууд буюу залуучуудын орон болчихоод байгаа учраас тэдэнд ч бас хандсан гэж ойлгож болно. Гол үзэл санаагаа бүх нийтэд ойлгуулах, нутагшуулах зорилготой. Хүн бүрд хүрч байх ёстой баяр учраас гэр бүлдээ халуун дотноор хүлээж аваасай гэж хүсэж байна. Тиймээс гэр бүл дотроо Үндсэн хуулийг баталсан энэ түүхэн өдрийн талаар ярилцах, ширээний ард хоол гэдэг зүйл дээр нэгтгэгдээд суух, улмаар энэ түүхэн тэмдэглэлт өдрийн талаар ярилцаж хэлэлцэж өнгөрөөх нь хамгийн чухал байгаа юм. Гэр бүл гэдэг бүтэн том сигментээр нь авч үзэж, нийтэд энэ үүднээс хүргэхээр зорьж байна. Хүлээлт мэдээж байна. Харин үр дүнг амлах боломжгүй. Учир нь, ард түмэн буюу нийт гэр бүлүүд маань тухайн хоолыг дээдлээд, Улс тунхагласны өдөр болох арваннэгдүгээр сарын 26-нд идэх хоол гэж хүлээн зөвшөөрөөд  хэвшүүлэхэд тодорхой хугацаа шаардах болов  уу. Гэхдээ мэдээж бид шантралтгүйгээр гаргаж ирж, нийтэд хэвшүүлэхийн төлөө ажиллана. 

Олон улс, дэлхий нийтэд ерөөсөө л ондоошил гэдэг зүйлээ барьж явдаг. Жишээлбэл, арваннэгдүгээр сарын 26-нд гаднаас зочид ирлээ гэхэд  түүхэн, дурсгалт өдөртэй буюу тусгаар тогтнож, улсаа тунхагласан баярын өдрөө хэрхэн, яаж тэмдэглэдэг вэ гэдэг арга зүйтэй болчихвол энэ нь эргээд хэдэн жилийн дараа бидний бас нэгэн том ондоошил болох учиртай юм. Цаашид энэ өдрийг ийм зоогтойгоор хүлээн авч, нутагшуулах эсэхийг ард түмэн  буюу нийт гэр бүлүүд маань өөрсдөө шийдэж таарна. Бидний зүгээс ямар ч байсан санаачилга, арга зүйг нь гаргаж өгч байгаа л хэрэг. Судалгаанаас харахаар  бүх нийтийн амралтын өдөр болгочихоод байхад хэрхэн тэмдэглэх арга барил, арга зүй нь өөрөө ойлгомжгүй байдаг  гэсэн хариулт гарч ирээд байдаг. Одоогийн байдлаар бид Улс тунхагласны баяраар үндэсний бөхөө л үздэг. Хувийн хэвшлийнхэн болон хоолны салбарынхан маань бидний энэхүү санаачилгыг дэмжээд ирвэл цаашид бүх нийтэд хүртээмжтэй томоохон соёл болон тогтох болов уу гэж харж байна.

Арваннэгдүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдөр “Мишээл экспо”-д хоолны өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Тэр дундаа битүү шөлний өдөрлөг болно. Энэ өдөр ард иргэд маань энэхүү өдөрлөгт өргөнөөр оролцсоноор тухайн хоолны  жорыг, соёлыг шинээр сурч, мэдэх боломжтой. 

-Анх удаа, шинэ тутам гаргаж буй санаачилга учраас сонирхолтой байна. Улс тунхагласны баярын өдөр яг ямар арга хэмжээ болох вэ, олон нийтэд хэрхэн зарлах вэ? 
-Бидний энэхүү уриалгыг Соёлын яам дэмжин, хамтран ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдөр “Мишээл экспо”-д хоолны өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Тэр дундаа битүү шөлний өдөрлөг болно. Энэ өдөр ард иргэд маань энэхүү өдөрлөгт өргөнөөр оролцсоноор тухайн хоолны  жорыг, соёлыг шинээр сурч, мэдэх боломжтой. 

100 жилийн өмнө одоогийн бидний амьдрал ямар байхыг төсөөлөөд хуулиа бичиж чадсан. Тэр байтугай бүгд найрамдах засаглал гэдэг нь Азидаа хамгийн анхных нь болсон байдаг. Эрэгтэй, эмэгтэй тэгш оролцоо, сонгох сонгогдох эрхийг дэлхийд хоёрдугаарт Германы дараа оруулж чадсан байх жишээний. Тиймээс Үндсэн хууль бол бидний түүхэн дэх хамгийн үнэтэй зүйл. Б.Чимид гуай нэгэнтээ “Монгол бол өргөн уудам тал нутагтай, өндөр уул, хөх цэнхэр тэнгэртэй улс байна гэдгийг гаднаас нь хараад мэдэж болно. Харин яг ямар улс вэ гэдгийг Үндсэн хуулиас нь харж болно” гэж хэлсэн байдаг. Энэ бол суурь санаа.  “Үндсэн хууль бол хэзээ ч мартаж болохгүй чиглүүлэг юм” гэж Жорж Вашингтоны хэлсэн үг ч бий. Тэгэхээр өнгөрсөн 100 жилийн түүхээ бид мэдэж санаж тунхаглахгүйгээр ирээдүйн 100 жилийг төсөөлөх боломжгүй. Энэ утгаараа  Үндсэн хуулийн 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” гэдэг уриа үгтэйгээр өнгөрүүлж байна. Нэг ёсондоо өнгөрснөө санан баярлаж тунхаглаад ирээдүйн 100 жилээ төсөөлөх ёстой л гэсэн үг. 

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

23 цаг 27 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Өчигдөр 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Өчигдөр 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Өчигдөр 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Өчигдөр 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Өчигдөр 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Өчигдөр 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Өчигдөр 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Өчигдөр 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 15 цаг 12 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

Уржигдар 09 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 09 цаг 07 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Өчигдөр 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Өчигдөр 11 цаг 48 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Сурталчилгаа