Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр “1st World CEO Summit Awards”-аас “Бодлогын инноваци ба гадаад хамтын ажиллагааны удирдлагын нэрэмжит дээд шагнал” болох “Азийн Улс төрийн зүтгэлтэн” шагналын эзэн боллоо.
Энэхүү арга хэмжээ нь бүтээлч инновацийг манлайлж, улс орны болон олон улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгчид, улс төрийн удирдагчдыг шалгаруулж, шагнаж урамшуулах зорилготой юм.

Тус Бодлогын инновацийн гүйцэтгэх удирдлагын ангилалд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Үндэсний Ассамблейн дэд дарга Жон Ү Тэк, Сөүл хотын Тусгай захирагч О Сэ Хун, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Вон Хи Рён, Шадар сайд, Шинжлэх ухаан, технологийн сайд асан О Мён, Үндэсний ассамблейн гишүүн асан На Кён Вон, Сунчон хотын дарга Но Кван Гю, Хо Ши Мин хотын Ардын хорооны дарга, хотын дарга Фан Ван Май нар шалгарлаа. Бүс нутагтаа ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа хоёр их гүрний голд ардчиллыг бэхжүүлэх геополитикийн амаргүй нөхцөлд парламентат засаглалыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлж буй хэмээн энэхүү шагналыг олгож буйгаа тус байгууллагаас онцолжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
