Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
240 мянган хужаа орж ирнэ гэсэн заалт хуулийн төсөлд байхгүй
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан Монголд Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ, тогтоохгүй байх, гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн улмаас эргүүлэн татагдсан. Энэхүү хуультай зэрэгцэн Засгийн газраас буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн зүгээс ижил агуулгатай Гадаад ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг мөн УИХ-д өргөн барьсан.
Тэгвэл өнөөдөр сайд Л.Энх-Амгалан өргөн барьсан хуулийнхаа талаар мэдээлээл хийлээ. Энэ үеэрээ тэрээр “Хуулийн төслийн бүрэн танилцуулгыг сонсоогүй байж УИХ дахь АН-ын бүлэг дэмжихгүй гэж мэдэгдсэнд харамсаж байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тэргүүтэй цөөн хүмүүс хуулийн төслийг эсэргүүцэж, хужаа нар орж ирнэ гэж буруу ташаа мэдээлллийг олон нийтэд түгээж байгаад харамсаж байна. Мөн цөөн хүний муйхар нөлөөнд автаж болохгүй төдийгүй хуулийн төсөлд 240 мянган хужаа орж ирнэ гэсэн заалт байхгүй” гэж мэдэгдлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
