С.Баярын стандарт бус стандартыг Л.Оюун-Эрдэнэ давтах уу?

С.Баярын стандарт бус стандартыг Л.Оюун-Эрдэнэ давтах уу?

1

Монголын шинэ 30 жилийн түүхэнд нийгэм-улс төрийн тайзнаа аянга мэт гялбасан маш цөөхөн улстөрч бий. Тэдний нэг нь Санжийн Баяр. Түүний тухайд нэг талаас хувь хүн нь  хүчирхэг, харизмтай нөгөө талаас хувьсгалын тохироо бүрэлдэнэ гэдэг шиг түүхэн цаг үе нь нөхцөлдөж өгсөн буюу чухам С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ үзэглэгдэж, Монголын түүх жинхэнээсээ шинэ гараанаас эхэлсэн юм. Эрдэнэтээс хойш хэрэгжсэн энэхүү түүхэн том төсөл хэрэгжиж эхэлснээр Монголын эдийн засаг урд өмнө байгаагүйгээр тэлж, дэлхий бидний дэргэд ирэх, бид дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах өнөөгийн хөгжлийн үүд хаалга болж өгсөн билээ.

Эргэн сануулахад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10-р сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Хурал баталсан. Энэ гэрээ үзэглэгдсэнээр эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг авчирснаас гадна Оюутолгой бол Азийн жижигхэн Монголыг дэлхий өөр нүдээр харах цонх болж өгсөн юм.

Хайгуул судалгаа, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл яригдаж эхэлсэн он цагаас нь тооцвол Оюутолгойн төсөл одоогоос 25 жилийн өмнө эхэлсэн. Энэ үед Монголын ДНБ нь тэрбум доллар хүрдэггүй, улсын төсөв нь 500 саяд хүрдэггүй байсан бол өнөөдөр Монгол Улсын төсөв 30, 40 их наядаар яригдах хүртлээ эдийн засаг тэлж, томроод байна. Бүр энгийн жишээ, 2000-аад оны эхээр Улаанбаатарт УИД-ийг эс тооцвол бэлэн хувцасны ердөө хоёр, гуравхан дэлгүүр ажилладаг байв. Юун Adidas, Nike алс холын хэрэглээ байв. Өнөөдөр харин бид Айфоныг худалдаанд гарсан өдөр нь барьж, LV, Gucci-г захаас авах замаар нэг эдэлж, хэрэглэж байна. Энэ бол хөгжил юм. Энэ бол эдийн засгийн тэлэлт юм.

Энэ түүхэн том гэрээ чухамдаа С.Баяр ба С.Баярын Засгийн газарт хаяглагддаг.

Түүний тэргүүлж байсан Засгийн газар улс төрийн түүхэнд стандарт бус Засгийн газар гэдэг тодотголтой. 2007 оны 11-р сарын 22-нд М.Энхболдын Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар С.Баяр томилогдсон. Улмаар 2008 онд УИХ-ын ээлжит сонгууль болж, сонгуулийн үр дүнгээр /хуучнаар/ МАХН 45 суудал, АН 28 суудал, ИЗНН 1 суудал /С.Оюун/, МНН 1 суудал /Д.Энхбат/, нэг бие даагчаас бүрдсэн парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Ингээд тухайн үеийн МАХН-ын дарга С.Баярыг дахин Ерөнхий сайдаар томилсон. Өөрөөр хэлбэл улиран Ерөнхий сайдаар томилогдсон тэрээр хэдийгээр бие даан засгаа бүрдүүлэх боломжтой байсан ч сөрөг хүчин болох АН-д кабинетдээ орж ажиллах саналыг тавьснаар өөрийнх нь хэлсэнчлэн анхны стандарт бус Засгийн газар байгуулагдсан түүхтэй.

Ерөнхий сайд С.Баяр, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт зэрэг бүрэлдэхүүнтэй энэ Засгийн газар 2010 оны 9-р сарын 6-нд алдарт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, түүхэн том төсөл хөдөлсөн байдаг.

2

Сүүлийн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойгоос хойш олон жил гацсан том төслүүдийг хөдөлгөж эхэллээ. 27 жилийн өмнөөс дуншсан “Орано” /ураны төсөл/, 16 жил гацсан мухар төмөр зам буюу Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт хоёр бол Оюутолгойгоос дутахгүй зарим талаараа илүү өгөөжтэй байж ч мэдэх хоёр том төсөл юм. Учир нь ураны төсөл нь эдийн засгийн үр өгөөжөөс гадна улс орны аюулгүй байдлын стратегитэй холбоотой гуравдагч хөрштэй хамтран хэрэгжүүлэхээрээ түүхэн ач холбогдолтой төсөл. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр ирээдүйд бид атомын цахилгаан станцтай болох эхлэлээ ч тавьж буй.

14 жил гацаанд байсан алдарт мухар төмөр замын холболт хийгдснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэрлэсэн мега гэх олон төслүүд хөдөлж эхэлнэ. Тодруулбал, урд хөрш мухар төмөр замын хил холболтыг өөртөө багтаасан “Чайна Энержи”-гийн цогц саналыг хүлээн зөвшөөрч гэрээлснээр мөн л хүлээлтэд буй Шивэхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудын төмөр замын хил холболтыг хийнэ гэсэн агуулга бүхий саналыг албаны түвшинд тавьсан билээ .Товчхондоо, Гашуунсухайт-Ганцмодны боомтын холболт 14 мега төслийг мөс хагалагч нь юм.

Дээрх боомтуудын төмөр замын хил холболтууд хийгдснээр манай улс жилд 165 сая тонн хүртэл нүүр экспортлох боломж бүрдэнэ гэсэн тооцооллыг танилцуулж буй.

Дашрамд дурдахад хэрэв 2015 онд Ганцмод-Гашуунсухайт төмөр замын хил холболт ашиглалтад орсон бол 232 сая тонн нүүрс экспортод гаргаж 18.5 тэрбум ам.доллар нэмж олох боломж байсан талаар албаныхан ярьдаг.

Эндээс дүгнэвэл улс төрийн хүрээний зөвшилцөл, ойлголцол зарим талаараа улс орны эрх ашигт үргэлж сайныг дагуулж иржээ. С.Баярын стандарт бус хамтарсан Засгийн газар Оюутолгойн түүхэн гэрээг хөдөлгөж байсан шиг Л.Оюун-Эрдэнийн АН-тай хамтарсан Засгийн газар дээрх түүхэн төслүүдийг хөдөлгөж эхэлж байна.

3

С.Баяр 2009 оны 10-р сарын 28-ны өдөр буюу Оюутолгойн гэрээг үзэглэснээс хойш ердөө 14 хоногийн дараа өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгч байв. Эрүүл мэндийн шалтгаанаар цаашид кабинетээ тэргүүлж ажиллах боломжгүй боллоо хэмээгээд өөрийн танхимын Гадаад хэргийн сайд Сү.Батболдыг хөтөлж оруулж ирэн, нам, засгийнхаа тамга тэмдэг, эрх мэдлийг хамтад нь хүлээлгэж өгсөн түүхтэй. Энэ нь Монголын улс төрд С.Баярын тогтоосон цоо шинэ жишиг басхүү стандарт бус шийдвэр байлаа.

Улиран Ерөнхий сайдаар томилогдосноороо, хэдийгээр өөрөө тодорхойлон хэлээгүй ч АН-тай хамтран стандарт бус Засгийн газар бүрдүүлснээрээ, энэ үед мега том төслүүдийг хөдөлгөж байгаа зэрэг олон талаараа Л.Оюун-Эрдэнэ С.Баяртай жишигдэж болно. Магадгүй Л.Оюун-Эрдэнэ мега төслүүдээ хөдөлгөж, батлуулчихаад Ерөнхий сайдын ажлаа сайн дураар өгч болох юм гэсэн таамгийг зарим судлаачид дэвшүүлж эхэлсэн байна.

2025 оны 1-р сарын 27-нд буюу он гараад Л.Оюун-Эрдэнийн Засаг тэргүүлсний 4 жилийн ой болно.

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр түүн рүү чиглэсэн улс төрийн гал гэнэт намжсан нь тэрээр он гартал буюу 1-р сарын сүүл хүртэл ажлаа хийе, 4 жилийнхээ нүүрийг үзчихээд Ерөнхий сайдаа хүлээлгэж өгье гэсэн улс төрийн тохироо хийгдсэн гэх мэдээлэл ордны тамхины цэгээс тархсан. Тийм ч биз, үгүй ч биз.

Ямартай ч төсвийн хэлэлцүүлэг, утааны улс төрийн дараа гэнэт ухаан орсон мэт гарч ирж эх орны хишиг тарааж угсруулаад мега төслүүдээ шуурхайлж эхэлсэн Л.Оюун-Эрдэнийн үйлдлүүд Ерөнхий сайддаа хандах олон нийтийн хандлагыг эерүүлж эхлээд байна.

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг шиг Л.Оюун-Эрдэнэ ажлаа өглөө ч нэг их үсрэлт дэвшил гарах нь юу л бол. Төр засаг тогтвортой байх нь ялангуяа гадны хөрөнгө оруулалт бүхий томоохон төслүүд хөдөлж буй энэ үед нэн чухал байдгийг мартаж болохгүй.

М.Саян  

Парламентаас шүд сугалах уу?

2 цаг 55 мин

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

3 цаг 6 мин

“The Mongolz” 23 дахь улирлын ESL Pro League тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

3 цаг 13 мин

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

19 цаг 24 мин

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

21 цаг 16 мин

Чуулганы "тэн хагас"-т тасалсан, ёс зүйн дүрмийг ноцтойгоор удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна

21 цаг 35 мин

Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно

21 цаг 57 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

22 цаг 42 мин

"СУРГУУЛИЙН ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ

23 цаг 2 мин

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

23 цаг 18 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

Өчигдөр 10 цаг 15 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Өчигдөр 10 цаг 04 мин

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн Монголыг хариуцсан ерөнхий захирлаар Б.Дуламсүрэнг томиллоо

2026-03-06

Энэ хаврын трэнд: Өнгөтэй уруулын филлер La mer dental, aesthetic and surgery clinic

2026-03-06

Малайзад учир битүүлгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдуулан засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар болжээ

2026-03-06

НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насан хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа

2026-03-06

The Mongolz 23 дахь улирлын "ESL Pro League"-ийн тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

2026-03-06

Ж.Батзандан Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжихээ илэрхийллээ

2026-03-06

Харри Поттер киноны жүжигчин Эмма Уатсон нисэх онгоцны буудал дээр тэрбумтан Гонзало Байерестэй үнсэлцэн, үерхэж буйгаа баталлаа

2026-03-06

ХӨСҮТ: Менингитийн халдвараар өчигдрийн байдлаар 5 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан

2026-03-06

Монгол “Эхнэрийн урхи”: Магнай трейдийн экс бэр М.Дэнсмаа хоёр нам дамжиж олонд танигдав

2026-03-04

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

Өчигдөр 10 цаг 15 мин

Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгохыг дэмжсэн өргөдөлд 58 мянган иргэн гарын үсэг зуржээ

2026-03-05

Харри Поттер киноны жүжигчин Эмма Уатсон нисэх онгоцны буудал дээр тэрбумтан Гонзало Байерестэй үнсэлцэн, үерхэж буйгаа баталлаа

2026-03-06

ТҮҮХ: "Мартын 8" буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн учир

2026-03-06

Сурагчаа хүчирхийлсэн багшид шүүхээс 16 жилийн хорих ял оноожээ

2026-03-05

Викториа Бекхэмийн шинэ Hermes Kelly Ugg-ийн өвлийн гутлыг санагдуулав

2026-03-04

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Өчигдөр 10 цаг 04 мин

Хуучны Холливудын дэгжин хэв маяг болох Францын алдарт мушгиа үс засалт эргэн ирлээ

2026-03-04

Ахмадууд тэтгэвэрийн хэмжээг яаралтай нэмэгдүүлэхийг шаардаж жагсана

2026-03-04

BIGBANG хамтлаг 20 жилийн ойгоороо дэлхийгээр аялан тоглолт хийнэ

2026-03-05

ХОМ: Туслахгүй, жолоочгүй дэд сайд Г.Дашням 6 тэрбумын 5 орон сууцтай

2026-03-04

"Херо" энтертайментын найруулагч Б.Баатар яллагдагчаар татагдсан хэдий ч Монголд байхгүй байна!

2026-03-05

ЗГ: Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

2026-03-04

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

2026-03-03

Онцлох ишлэлүүд: АНУ-д 7 жил бүгсэн Ч.Сайханбилэг юу ярив?

2026-03-05

О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөж болзошгүй Н.Алтанхуягийн хэрэгт МАН зориуд нөлөөлж байна

2026-03-05

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ

2026-03-04

НИТХ-ын хүний хөгжлийн хороо жендэрийн үндэсний хороотой хамтран эрчүүдийн асуудлыг онцгойлон хэлэлцэв

2026-03-04

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур, банкны салбарынхантай уулзжээ

2026-03-03

Сурталчилгаа