Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Энэ долоо хоногийн Мягмар гаригт УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдах товтой байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Учир нь УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдүүлэх нь УИХ-ын дарга, намын бүлгийн дарга нарын хувьд зовлон болсон. Тиймээс Ёс зүй, дэгийн байнгын хорооноос уг асуудлыг хэлэлцэж сайд нарыг чуулганд оролцох журмыг батлах юм байна.
Уг нь бол Засгийн газрын гишүүдийн тухайд УИХ-ын гишүүний үндсэн үүргээ биелүүлэхийг заавал тогтоолоор баталгаажуулах шаардлагагүй баймаар. Гэтэл тэд сайдын албан тушаалаа илүүд үздэг нь нууц бишээ. Тиймээс арга ядахдаа УИХ-аас тогтоол гаргаж зохицуулах нээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
