Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Энэ оноос эхлэн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталж, нийслэлийн төсөвт тусгасан.
Тодруулбал, НИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 04-ний хурлаар, Авто машин болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг шинэчлэн батлах тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцэж, тээврийн хэрэгслийн татварын нэмэхээр шийдвэрлэсэн байдаг. Уг тогтоолын төсөл батлагдаж, шинэчилсэн тарифыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэллээ.
НИТХ-аас моторын багтаамж: 4000-с дээш бол жилд 250 мянган төгрөг 2001-3000 бол жилд 150 мянган төгрөг 2000 хүртэлх бол жилд 100 мянган төгрөг байхаар нэмжээ. Харин зам ашигласны татварт 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 100.000 төгрөг 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 150.000 төгрөг 4001 дээш моторын багтаамжтай машин 250.000 төгрөг төлөх аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
