Баялагтаа эзэн Монгол гэж хошгируулдаг ч баялаг бүтээгчдэдээ өс хонзонтой төр 

Баялагтаа эзэн Монгол гэж хошгируулдаг ч баялаг бүтээгчдэдээ өс хонзонтой төр 

-“Ачит Ихт” ХХК-ийн дуулианы эргэн тойронд-

Неокоммунист сценари

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан П.Цагааныг Сингапурт баривчилсан гэх мэдээлэл Хүүк, Оюук хоёрын шинэ оны мэндчилгээтэй зэрэгцэн түгэв. Гэхдээ албан ёсны эх сурвалж бус хувь хүмүүсийн аккаунтаас. Тэдгээр аккаунтууд нь эрх баригчдын хиамчид, Батаа, Доржоо, Дондог, Должингууд байгаа нь нэгийг өгүүлнэ. Сумаа тавиад нумаа нуув гэдэг энэ. 

Хэн нэгнийг эхлээд сошиалаар харлуулан муулж, олон нийтэд жигшүүлж, зүхүүлж байгаад дараа нь баривчлан аваачиж шорон гяндандаа хийдэг нь неокоммунистуудын шалгарсан арга барил болчихоод байгаа. Тэд энэ хар технологио “Ачит Ихт” дээр нэлээд эртнээс хэрэгжүүлж эхэлжээ. Цалингаа авсан Батаа, Доржоонууд П.Цагааныг баривчилжээ хэмээн шаагилдаж байгаа нь тэдний сценари төгсгөл хэсэгтээ ирснийх. Цагааныг харлуулах энэ ажиллагаа ямар зорилготой вэ? Хэнд ашигтай вэ? Цаад захиалагч нь хэн бэ?

Нэгдүгээрт, энэ бол үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ шонд өлгөж, шоронд хатааж, эдийн засгийн эрх чөлөөнд хүрч, баяжиж, хөлжвөл хохь чинь шүү, барьж хорино шүү гэж ард иргэддээ сануулга өгч буй туйлын болхи явдал. Иргэдээ мэдлэг, мэдээлэлгүй, өмч хөрөнгөгүй, үргэлж өөрсдөөс нь хараат, сул дорой байлгах нь тэдэнд ашигтай учраас тэр.

Хоёрдугаарт, ардчилагчдыг, ардчиллыг дэмжигчдийг, өөрөөр хэлбэл өрсөлдөгчдөө эдийн засгийн аргаар дарж авах гэсэн улс төрийн акци.

Гуравдугаарт, хувь хүмүүсийн олон жилийн турш ужгирсан өс хонзон байж мэдэх үндэслэл, таамаг бас бий. Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн Баялагтаа эзэн Монгол, Хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс болно гэх мэтээр уриалж, уухайлж байгаа эрх баригчид үүнийхээ эсрэг ажиллаад байгаа нь хоржоонтой биш гэж үү.

Энэ янзаараа бол баялаг бүтээгчид нь бүгд шоронд. Үйлдвэрлэгчид нь үүдээ бариад намд элсчихсэн, иргэд нь бүгдээрээ халамжаар амьдардаг улс болох вий.

Ерөнхий сайдын үлээлт

“Ачит Ихт”-ийн талаар ээлжит дуулианы галыг үлээсэн хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-нд баялгийн сангийн тухай мэдээлэл хийж байхдаа гэнэт хэл нь халтирч “Ачит Ихт” компанийн ард Ц.Элбэгдорж байгаа. “Цагалбар” гэж компанийн дансанд тус компани 13 сая ам.долларыг шилжүүлсэн. Энэ нь баримтаар ил болно гэдэгт итгэлтэй байгаа хэмээн огцом мэдэгдсэн. Энэ бол “Ачит Ихт” компанийн оффист Эрүүгийн цагдаагийнхан нэгжлэг хийсний дараахан болсон явдал. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа мэдээж хэвлэлээр “Ачит Ихт”-ийн тухай дараах утга агуулгатай мэдээллүүд хөврөв. Засгийн газрын тэргүүний үлээлтийн арын жам ёсны хөөс гэсэн үг. 

...Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Түүнийг "Эрдэнэт үйлдвэр" болон “Ачит Ихт” ХХК-ийн мөнгө угаалтын схемтэй холбоотой асуудалд яллагдагчаар татан шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

...“Ачит Ихт” ХХК-ийн удирдлагыг "байнга мөнгө угаасан", "татвараас зайлсхийсэн" гэх хэргээр яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

...Ц.Элбэгдоржийн АНУ-д эзэмшдэг хауснууд гэх асуудал анхаарал татаж байгаа. Ц.Элбэгдоржийг чухам “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг “Ачит Ихт” ХХК-д өгснөөрөө ихээхэн ашиг олсон, энэ мөнгөөр АНУ дахь хөрөнгүүдээ худалдан авсан гэх мэдээллүүд хөвөрч буй юм.

Шунал, өс хонзон

“Ачит Ихт” рүү дайраад байгаагийн цаана шунал, өс хонзон л бий. П.Цагаан ингэж мэдэгдсэн. Мөн хамаарал бүхий компаниудынх нь ажлын байранд нэгжлэг хийсэн явдлыг хэтийдсэн дарамт хэмээн нэрлэсэн. Өнгөрсөн оны тавдугаар сард тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан бичсэн ил захидалдаа энэ тухай дэлгэрэнгүй бөгөөд тун ойлгомжтой тайлбарлаж, “Ийм ажиллагаа 2019 онд болсон юм. Шалгах үндэслэл, сценари танил байгаа нь эдийн засаг гэхээсээ илүү улс төр, хувийн сэдэлтэй хоорондоо сүлэлдсэн байна” гэжээ.

“Ачит Ихт”-ийг ингэж шалгаж, мөрдөөд байгаагийн цаад зорилго нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ  компанид ямар оролцоотойг олох явдал аж. Гэтэл таван жилийн өмнө шалгаад Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй ямар ч холбоогүй гэдгийг нь тогтоож байжээ. Энэ асуудал УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө сөхөгддөг нь учиртай. Өмнө нь “Ачит Ихт”-тэй Ц.Элбэгдоржийг хамаатуулахын тулд хуурамч нотлох баримт хүртэл бүрдүүлж байсныг нь ҮАБЗ-ийн гишүүдэд тухайн үед мэдэгдэж байжээ. Энэ технологио өнгөрсөн хавар дахин давтаж. Тэр нь Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын вайбераар харилцсан чаат. “Цагалбар”-ын дансанд байгаа 13 сая долларыг сонгуульд зориулж “хөдөлгөх” тухай яриа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдагдсан “баримт” гэдэг нь ердөө энэ!

Өчигдөр /2025.01.02/ “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан  www.isee.mn сайтад өгсөн ярилцлагадаа энэхүү вайбер чаат нь хуурамч бөгөөд гурваас доошгүй утас ашиглан эвлүүлж хийснийг Олон улсын шүүх шинжилгээний байгууллага нотолсон гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр Ерөнхий сайд асан, эдүгээгийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрт нь өсөрхдөг, тиймээс “Ачит Ихт” болон П.Цагааны эсрэг матаас хийж явдаг гэдгийг өчигдрийн ярилцлагадаа дурдав. Энэ тухай тэрбээр өнгөрсөн хавар Ерөнхийлөгчид бичсэн захидалдаа ч бичсэн байдаг. Н.Алтанхуягийн дүү С.Цэвэгжав гэгч хөдөлмөрийн гэрээгээр “Ачит Ихт” компанид жил гаруй ажиллаад 2012 оны хавар халагдаж, удалгүй “Эрдэнэс Тавантолгой” компанийн дэд захирлаар томилогдож 5 жил ажилласан аж. Мань эр “Ачит Ихт”-ийн 10 хувийн хувьцаа, бас 7 тэрбум 800 сая төгрөгийг нэмж авна гэж нэхэж шүүхдээд унасан юм байна. “Мөнгө аваагүйдээ хорсож, Ерөнхий сайд асны чиглэл, оролцоотойгоор сүнсгүй муухай гүтгэлэг, худал мэдээлэл тарааж, матаас бичиж, сайдын чиг заавраар манай бүх үйл ажиллагааг нэгд нэгэнгүй шалгуулсан. Тэгээд ч санаа нь амраагүй. Гишүүний суудал, төрийн сэнтий, тэр байтугай яллагдагчийн индрээ ч ашиглаж нэр төрд халдаж, ор үндэсгүй гүтгэлэг хийсэн. Төрд ажилладаг хүмүүсийн толгойг эргүүлж уруу татаж үзсэн. Энэ удаад эрх барьж буй намын нөлөө бүхий хүмүүст шургаж, хүний гараар могой бариулж, чулуу хөөлгөж байна” гэж П.Цагаан төрийн тэргүүнд бичсэн захидалдаа дурдаж байв. 

Голсон овоолго гол объект болсны учир

Эхний асуулт. “Ачит Ихт” ямар үйл ажиллагаа эрхэлдэг яачихсан компани болохоороо төрийн төмөр нударга зангидагдахад хүрсэн бэ?

“Эрдэнэт үйлдвэр”-ийн исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийн овоолгуудыг түшиглэн АНУ-ын RCM компанийн 75 хувийн эзэмшилтэй “Эрдмин” компани, дотоодын хөрөнгө оруулалттай “Ачит Ихт”, “Зэс эрдэнийн хувь” гэх гурван компанийн үйлдвэр Эрдэнэт хотод ижил төрлийн бизнес эрхэлдэг. “Эрдмин” болон “Зэс эрдэнийн хувь” компаниуд исэлдсэн хүдрийг боловсруулдаг бол “Ачит Ихт” компани ядуу агуулгатай хүдрээс зэс ялган авдгаараа ялгаатай.

Тодруулбал, “Ачит Ихт” ХХК “Эрдэнэт үйлдвэр"-ийн балансаас хасагдсан, эдийн засгийн үр өгөөж муу, ядуу агуулгатай хүдрийн хоёрдугаар овоолгыг ашиглах гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Уг овоолго 30-40 жилийн нар, салхинд исэлдэж, цас, борооны ус нэвчсэний улмаас хүчиллэг уусмал бий болж, газрын хөрсөнд нэвчин, ёроолоор нь хүнд металл бүхий хүчиллэг ногоон ус тогтож, байгаль орчныг бохирдуулж, хүн амьтанд сөрөг нөлөөг үзүүлэх аюултай болоод байсан аж.

“Ачит ихт” компани дэлхийн зэс үйлдвэрлэлийн 20 гаруй хувь нь ашигладаг гидрометаллургийн технологийг ашиглан сул хүчлийн уусмалаар бороожуулж, овоолгын ёроолоос гарч ирсэн уусмалыг нь тосож аваад, урвалжуудыг нэмээд шингэн уусмалаас хатуу биет буюу Лондонгийн металлын биржийн А зэрэглэлтэй буюу таван есийн (99.999%-ийн) цэвэршилттэй зэсийг үйлдвэрлэн гаргаж авч эхэлжээ. Мөн катодын зэсийн үйлдвэр ашиглалтад оруулснаар хоёрдугаар овоолгоос шүүрч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байсан хүчиллэг уусмалын урсац бүрэн зогссон байна.

Компани байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлж байх үед үйлдвэрийн төсөл амжилттай болно гэдэгт итгэх хүн байсангүй. Хөрөнгө оруулах хүсэлт тавихад Хөгжлийн банк болон том бизнесменүүд бүгд нүүр буруулжээ. Тиймээс банкнаас арилжааны өндөр хүүтэй зээл, гадаадын олон улсын худалдааны компаниас хатуу  нөхцөлтэй  санхүүжилт авч, 60 сая ам. долларын өртгөөр энэ үйлдвэрийг бүтээн босгож, нэмэлт хөрөнгө оруулж, 300 гаруй хүний ажлын байр шинээр бий болгожээ.

Өнгөрсөн хугацаанд тус компани улсад 500 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Эдүгээ тус компани эрдэс баялгийн ахисан түвшний боловсруулалт хийж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад танигдсан Лондоны металлын биржийн Монгол дахь цор ганц гишүүн, татвар төлөлт, ажлын байр, нийгмийн хариуцлагаараа “Топ-100” аж ахуйн нэгжийн нэг болжээ. Үйлдвэрийн технологийн хувьд ижил төрлийн бизнес эрхэлдэг “Эрдмин”, “Зэс эрдэнийн  хувь” компаниудаасаа хол тасархай гэдгээрээ бас ялгаатай. Хамгийн ухаалаг технологи бүхий үйлдвэр гэсэн үг.

Асуудал хаанаас үүссэн бэ?

“Ачит Ихт” ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн компанийнхаа 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т бүртгүүлэх саналыг нийт 12 удаа тавьж байсан боловч тэд “Ачит Ихт”-ийг ашиггүй ажиллаж, алдагдалд орж магадгүй гэж болгоомжлон татгалзаж, борлуулалтын орлогоос нь өсөн нэмэгдэх  хувиар татвар авч иржээ. Гэтэл гэнэт тус компанийн 34 хувийг төр булаан авахаар төмөр нударгаа зангидсан нь өнгөрсөн оны зургадугаар сар буюу УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө юм. “Ачит Ихт” ашигтай ажиллаад ирэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдаж байсан зарим хүний шуналын гал дүрсхийсэн байж болзошгүй сэжиг, таамаг бий. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн экс захирал Х.Бадамсүрэнг энд шулуухан нэр цохчихож болно.      

Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”  жилд 100-150 тэрбум төгрөгийн ашиг олох боломжоосоо татгалзаж байгаа нь хардлага төрүүлж байна. “Ачит Ихт” өнгөрсөн хугацаанд 400 сая доллар буюу нэг их наяд 300 тэрбумын бүтээгдэхүүн үйлдвэрлэж өндөр ашигтай ажиллажээ.

Монголын ард түмэн энэ хэмжээний ашиг олох боломжоо алдсан байна гэх мэтээр хэвлэлд бичүүлж эхэлсэн байдаг. Ийнхүү олон нийтийн тархийг угаахын зэрэгцээ эрх баригчдад нөлөөлж чаджээ. Өнөөдүүл нь ч гэж улаан төлгөн коммунистууд. Уриа лоозонгийнхоо эсрэг ура хашгираад дайрчээ.

Баялаг бүтээгчдээ барьж хорихоор уулгалж, ядуу иргэддээ ялсан баатрын дүрээ гайхуулж буй нь хөөрхийлөлттэй бас эмгэнэлтэй!

Монголын төр иргэдээ баян байхыг хүлээн зөвшөөрч чадахгүй болтлоо коммунист үзэл суртлаар тархиа угаалгасан гэмээр. Далан жил коммунист үзэл суртлын дор өсөж бойжсны эффект гэж болохоор ч юм шиг.

Ямартай ч үндэсний хөрөнгөтнүүд, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ “тэрэгний булд чацуулан” хядах энэ төлөвлөгөө тэдний халаасанд биш юм гэхэд тархинд нь гүн бат суучихсан ажээ. Өнөөдөр тэд “Ачит Ихт”-ийг төрийн төмөр нударгаар нухчин дарж, шорон гяндангаар айлгаж байна. Маргааш таныг, таны компанийг нэгжинэ, битүүмжилнэ. Бизнес эрхлэгчдийг барьж хорино. Нөгөөдөр нийгэм журмыг байгуулна. Сэрэмжтэй, хэрсүү байцгаая.

Г.Ууганбаатар

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

7 цаг 19 мин

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

7 цаг 37 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

8 цаг 28 мин

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

10 цаг 26 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

10 цаг 33 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

15 цаг 41 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

15 цаг 41 мин

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

8 цаг 28 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

Сурталчилгаа