Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
БНСУ-ын Дээд шүүх ерөнхийлөгч Юн Сок Ёлыг албан тушаалаа урвуулан ашигласан, бослого тэмцэлд турхирсан хэрэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж, шүүхээс дуудсан цагт ирээгүй гэх шалтгаанаар баривчлах захирамжийг энэ долоо хоногийн эхээр гаргасан юм. Харин өнөө өглөөний 8:00 цагт Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг мөрдөх алба цагдаа нарын дэмжлэгтэйгээр ерөнхийлөгчийг баривчлах захирамжийг хэрэгжүүлэхээр очиход өмгөөлөгчид нь уг захирамж хууль бус болохыг онцолж, ерөнхийлөгчийн аюулгүйн албаны ажилчид цагдаа нарыг нэвтрүүлээгүй байна.
Тиймээс Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг мөрдөх алба ерөнхийлөгчийг баривчлах ажиллагааг зогсоолоо. Улмаар өдрийн 13:00 цагийн орчимд энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Өнөөдрийн баривчлах тогтоолын хэрэгжилтийн талаар маргаантай асуудал байгаа, мөн ажиллагаанд оролцож буй ажилтнуудын аюулгүй байдалд эрсдэл учрах магадлалтай болсон тул баривчлах ажиллагааг түр зогсоолоо” гэсэн байна. Улмаар "Асуудлыг хянан үзээд цаашид авах арга хэмжээний талаар шийдвэр гаргана" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
