Н.Оюундарийг БНПУ-д суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт сайдаар томилохыг дэмжлээ

Н.Оюундарийг БНПУ-д суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт сайдаар томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.08/ хуралдаан 13 цаг 30 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналтай байгааг дурдлаа.

Мөн уг асуудлыг Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд дэмжсэн гээд Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй Н.Оюундарь нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагч гэж үзэж байгаа гэв. Ингээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилох саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь дэмжив.

Төрийн соёрхолт Д.Сосорбарам наадмын нээлтийг 300 саяар найруулж байсан!

14 цаг 52 мин

ЕБС-ийн сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц амралт гарчээ

20 цаг 51 мин

Тогны үнэ нэмж улсын төсвийг Увс руу урсгасан Б.Чойжилсүрэнг эргүүлэн татъя

2025-08-01

ЕБС-ийн дүрэмт хувцсанд "поло" цамц нэмж оруулах санал хүргүүллээ

2025-08-01

Дархан аварга Н.Батсуурь удам залгах хоёр хүүтэй

2025-07-31

Ц.Төрхүү: Шинэ цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна

2025-07-31

Өнөөдөр The Hu хамтлаг Увс аймагт тоглоно

2025-07-31

Эд зүйлсийг нь олж өгсөн цагдаад талархалаа илэрхийлэв

2025-07-30

Интерполоор эрэн сурвалжилж байгаа Г.Ган-Очир гэж хэн бэ

2025-07-30

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэж байна

2025-07-30

МУ-ын аварга П.Бүрэнтөгсийн одонтой гэргий Ч.Номин-Эрдэнэ гэж хэн бэ

2025-07-29

ТАНИЛЦ: Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025-07-29

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-07-29

100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

2025-07-29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2025-07-28

Д.Нямсамбуу: Э.Батмагнайг гурван наадамд барилдаж болохгүй гэнэ. Хүн айлгах заншил шинээр зохиогоод уйддаг юм уу

2025-07-28

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно

2025-07-28

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-07-28

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ШИНЭ ЗАХИРАЛ Д.ЛХАГВАДУЛАМ ГЭЖ ХЭН БЭ?

2025-07-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа

2025-07-27

Сурталчилгаа