Уран бол гайхамшиг

Уран бол гайхамшиг

Бод доо, ердөө 100 грамм шар нунтгийг баяжуулахад балын харандааны үзүүр шиг жижиг, хатуу бөөрөнхий зүйл болно. Энэ жижиг, бөөрөнхий, хатуу зүйл газар уналаа гэхэд олдохооргүй тийм жижиг. Энэ жижиг зүйл атомын цахилгаан станцын түлш болох үедээ 4-5 ам бүлтэй айлын эрчим хүчний 1 жилийн хэрэглээг хангана! Үүгээрээ уран гайхамшигтай ид шидтэй ашиг малтмал бөгөөд улам бүр хөгжин дэвшсээр буй хүн төрөлхтний 21-р зууны эрчим хүчний гол эх үүсвэрээр нэрлэгдэж буйн нэг шалтгаан нь энэ.

Ийм ид шидтэй уранд өөр нэг гайхамшиг бий. Түүнийг хүн төрөлхтөн ГДУО технологи буюу Газрын Дор Уусган Олборлох аргаар олборлодог болсон. Газар ухаж, хөрс хуулах бүү хэл тоосжилт ч үүсгэхгүйгээр газрын дорх байгалийн баялгийг олборлох энэ арга ирээдүйд уул уурхайн салбарын голлох технологио нэрлэгдэж буй. Ухаант хүн төрөлхтний олж нээсэн олон дэвшил, нээлтүүдийн нэг гэсэн үг. 

Шар нунтаг гэдэг нь байгалийн уран. Энэ нь газрын гүнд 160-220 метрийн гүнд элсний ширхэгт наалдсан байдалтай байх агаад түүнийг 1 хувийн хүхрийн хүчлийн сулруулсан уусмалын тусламжтайгаар элсний ширхгээс нь салгаж авна. Товчхондоо дан химийн процесс гэсэн үг. Энэ процесс битүү цикл орчинд газрын гүн рүү өрөмдөж оруулсан цооног дотор явагдана. Энд хөрсний өөрийнх нь усыг ашиглана. Гол аюул, эрсдэл ураныг олборлож дууссаны дараа хөрсөндөө үлдэж буй 1 хувийн хүхрийн сулруулсан уусмал дээр яригдана. Гэтэл энэ ус хүн, малын ундны усанд огтын нөлөөлөх боломжгүй хөрсний гүн дэх ус. Бид төсөөлөхдөө хөрсний дор цэлэлзсэн тунгалаг усыг соруулж аваад хүхрийн хүчил шахаад буцаагаад хөрс рүү нь шахчих юм шиг сүржин ойлгодог.   

ГДУО технологийн гайхамшиг, ид шид үүнд оршино. Өөрөөр хэлбэл уранаас болоод хоёр толгойтой тугал, сохор ботго төрөөд байна гэдэг нь хий хоосон үлгэр, айдсын менежмент, геополитикийн учир шалтгаантай тархи угаалт юм.

Цацрагийн хор, цөмийн хог хаягдлын тухай хөндөгддөг. Гэтэл цөмийн хог хаягдал зөвхөн атомын цахилгаан станцтай айлуудад яригдах болохоос байгалийн уран буюу шар нунтгийг олборлох үе шатанд огтын хамаагүй ойлголт. Харин ураныг олборлож буй үйлдвэрийн орчинд ажиллаж буй ажилчдын өмссөн хувцас, оймс бээлийг БЦИ буюу Бага Цацраг Идэвхит хог хаягдал хэмээн одоохондоо нэрийдэж буй зүйлс бөгөөд энэхүү нэршлийг өөрчлөх тухай асуудлыг судлаачид хөндөж буй юм билээ.

Цацрагийн нөлөө буюу албан ёсны хэллэгээр бол цацрагийн шарлагын тухайд хүн төрөлхтний амьдрал тэр чигээрээ цацрагийн нөлөөн дор өрнөдөг болохыг “Мон Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал доктор бидэнд маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн.

Жишээ нь онгоцоор нисэх үед бид ердийнхөөсөө илүү ядардаг. Энэ нь онгоцны дуу чимээнээс болж ядраад байгаа юм биш, наранд ойртох хэрээр цацрагийн шарлагын хэмжээ ихэдэж буйтай холбоотой процесс аж. Өөрөөр хэлбэл нар өөрөө тэр чигээрээ цөмийн энерги. Тиймээс онгоцны нисгэгчид ердийн хүмүүсээс эрт тэтгэвэртээ гардаг. Ерөөс бидний бүхий л амьдрал цөмийн технологи. Лаазалсан колаг үйлдвэрийн орчинд илүү ч үгүй, дутуу ч үгүй 330 мл-ээр савлах хэмжээсийг цөмийн цацрагаар хэмждэг. Шүдний эмчилгээ, рентгэн, MRI оношилгоо, хавдрын хими эмчилгээ тэр чигээрээ цөмийн энерги, цөмийн энергийн процесс. Хүн төрөлхтөн ийм гайхамшигтай зүйл нээчихээд эргээд үүнээсээ айгаад байгаа нь хоржоонтой гэх мэтээр Д.Далайжаргал доктор бидэнд хөөрхөн сонирхолтой физик заасныг энд хуваалцчихъя. Учир нь уран бол мөхөл, сүйрэл, уран бол гамшиг гэх мэт ямар ч шинжлэх ухааны үндэслэл, мэдлэг судалгаагүй харанхуй мунхаг айдаст хүлэгдсэн хүмүүс цөөнгүй байдаг, ураныг өөрийн нүдээр үзэж, гараар бариагүй байхдаа би ч тэдний нэг байсан учраас ийм урт текст нуршлаа.

Товчхондоо байгалийн уран-шар нунтаг ямар ч, бүр ямар аюул, эрсдэлгүй, өнөөдөр Монгол Улсын Засгийн Газар Франц Улсын Засгийн Газар, “Орано Майнинг” групптэй үзэглэсэн Зөөвч-Овоо ураны төсөл бидэнд, Монголчуудад ямар ч хор хөнөөлгүй төдийгүй эдийн засаг, аюулгүй байдлын тухайд асар өндөр ач холбогдолтой түүхэн гэрээ хэлэлцээр гэдгийг онцолъё.

Тооны хэлээр

  • Ураны нөөцтэй улс маш цөөхөн, дэлхий дээр ердөө 13 улс урантай.
  • Тэдний нэг нь Монгол төдийгүй Зөөвч-Овоо орд нөөцөөрөө дэлхийд эхний 10-т бичигддэг.
  • 2010 онд илэрсэн тус орд 100 мянган тонн ураны нөөцтэй.
  • Хамгийн сонирхолтой нь уран олборлох болон боловсруулах технологиороо дэлхийд толгой цохидог Франц /Оросоос гадна/ улс 1970-аад дунд үед уранаа олборлож дууссан бөгөөд 85 ордод уран олборлож байсан тус улсын ураны нийт нөөц нь Зөөвч-Овоо ордын нөөцтэй тэнцүү байсан аж.
  • Дэлхий дээр шар нунтгийг ердөө 5 улс баяжуулдаг. Эдгээр 5 улсыг Пи5 буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 улс гэж нэрийддэг. Үүнд: Их Британи, ОХУ, АНУ, Франц, БНХАУ.  
  • Энэ бол 1945 онд бий болсон дэлхийн дэг журам, тогтолцоо. Энэ тогтолцоо ахиад 150, 200 жил үргэлжилнэ. Товчхондоо дээрх 5 улс л цөмийн энергийн ноу-хау эзэмшдэг.
  • Франц улс /Орано Майнинг/ өнөөдрийн байдлаар Казакстан, Канад гэсэн хоёрхон улсад уран олборлож байна. Нигерт олборлож байсан боловч өнгөрсөн жил тус улсад гарсан төрийн эргэлтийн улмаас гарсан.
  • Франц улсын Казакстан улсад хэрэгжүүлж буй ураны төсөл /нөөц/ 2 жилийн дараа дуусна.
  • Өөрөөр хэлбэл 2028 оноос зөвхөн Монгол Улсаас уран олборлоно.Тодруулбал, ирэх 34 жилд Европыг ногоон эрчим хүчээр хангах улс нь Монгол Улс байна.
  • Франц улсын эрчим хүний 85 хувийг цөмийн эрчим хүч буюу АЦС хангадаг. Хөрш зэргэлдээ 7 улс буюу Англи, Герман, Итали, Испани, Дани, Люксенбург, Нидерланд зэрэг орнуудыг мөн эрчим хүчээр хангадаг бөгөөд манайхаас олборлосон уран Францад очиж цөмийн түлш болсноор Европын 7 улсыг эрчим хүчээр хангана гэсэн үг.

Ийм ч учраас Францын Засгийн газар Зөөвч-Овоо ураны төсөлд өндөр ач холбогдол өгч буй. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны 5-р сард манай улсад албан ёсоор айлчилсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 10-р сард тус улсад албан ёсны төрийн айлчлал хийж ураны төсөл, өнөөдрийн гэрээ хэлцэл үзэглэгдэх үүд хаалгыг нээж өгсөн билээ.

Манай улсын тухайд Оюутолгойгоос хойш орж ирж буй гуравдагч хөршийн 2 дахь том хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжөөс гадна аюулгүй байдлын тухайд үнэлж баршгүй ач холбогдолтой төсөл.

Эдийн засгийн үр өгөөжийг товчхон дурдахад:

  • Суурь АМНАТ 5%
  • Тусгай АМНАТ 5%
  • Өсөн нэмэгдэх АМНАТ 9%. Үүн дээр нэмэх нь давуу эрхийн хувьцаа 10 хувь.

Төсөлд Монголын талаас сохор зоос ч гарахгүй. Бүх хөрөнгө оруулалтыг Францын тал, “Орано Майнинг” ХХК гаргах төдийгүй эрсдлээ ч тэд үүрнэ. Бүдүүлгээр хэлэхэд бид зүв зүгээр сууж байгаад байгалийн баялгаа ашиглуулж байгаагийнхаа хариуд 50+1 хувийн ашиг үзнэ гэсэн үг.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 1,7 тэрбум ам.доллар. Гэрээ үзэглэгдмэгц орж ирэх эхний хөрөнгө оруулалт 500 сая ам.доллар.

Төслөөс нийт 14 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олно гэсэн урьдчилгаа ТЭЗҮ гарсан бөгөөд Монголын талын хүртэх цэвэр ашиг нь 4 тэрбум ам.доллар. Үүн дээр нэмэх нь уул уурхайн томоохон төслүүдийг дагаж явдаг эдийн засгийн үржүүлэгч нөлөө буюу ханган нийлүүлэгч компаниудын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, тус төсөлд ажиллах 1600 ажлын байр, цалин хангамжаас эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тооцоогүй цэвэр ашиг нь 3-4 тэрбум ам.доллар гээд бодохоор эл төсөл Монгол Улсын хувьд ямар хэмжээний ач холбогдолтой төсөл болох нь ойлгогдоно.

Цаашилбал тус төслийг түшиглэн хүхрийн хүчлийн үйлдвэр, аюултай хог хаягдал /зай баттерей, машины аккумлятор зэргийг аюултай хог хаягдал гэнэ/ боловсруулах үйлдвэр барьж байгуулах талаар хоёр тал зөвшилцөж байгаа аж. Хэрэв ажил хэрэг болбол жинхэнэ үр өгөөж, ач холбогдол яригдана.

Бүр цаашилбал өнөөдөр уранаа олборлож эхлэх нь маргааш АЦС-тай болох анхны алхам. АЦС-тай болохын ач холбогдлыг энд ярих нь илүүц. Үгүй ядахдаа өнөөдрийн Улаанбаатарчуудын шүдний өвчин утаа, агаарын бохирдлоос салах арга зам нь АЦС.

Эцэст нь хэлэхэд ашигт малтмал гэдэг ашигтай байх үедээ л ашигтай. Ашигт малтмал гэдэг газрын гүн дэх нүүрс, зэс, уран аль нь ч биш гагцхүү хүний оюун ухаан, технологийн тусламжтайгаар олборлож, ашиглах үедээ л ашигтай малтмал юм. Энэ үзүүлэлтээр Зөөвч-Овоо төсөл, Монгол уран ирэх 30 жилд хамгийн үнэ цэнтэй, хамгийн sexy байх ашигт малтмал.

Бод доо, ураны үнэ сүүлийн 10 жилд үнэ нь огт буураагүй /савлаагүй/ цорын ганц ашигт малтмал бөгөөд өнөөдөр нэг паунд нь 77 ам.доллар, ирэх өдрүүдэд нэг паунд нь 250-300 ам.долларт хүрэх прогнозыг салбарынхан гаргажээ. 

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

6 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2 цаг 50 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

4 цаг 12 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

4 цаг 37 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

5 цаг 10 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

5 цаг 40 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

6 цаг 3 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

22 цаг 28 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

4 цаг 12 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

5 цаг 10 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

5 цаг 40 мин

Сурталчилгаа