Who is who?  126:1 Бөхчулууны Пүрэвдорж

Who is who? 126:1 Бөхчулууны Пүрэвдорж

ДЭД ЗАРГАЧ

Карьер. Парламентын гишүүдийн тоог 126 болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хамгийн их эсэргүүцсэн хүний нэг нь Б.Пүрэвдорж. Гэвч тэрбээр энэ өөрчлөлтийн үр дүнд бүрдсэн анхны парламентын “орлогч дарга” болчихсон тууж яваа. Найман жил сул гишүүн явсны эцэст карьерынхаа оргилд хүрээд байгаа нь энэ. Угаас тэр амбиц нь гүйцэгдэхгүй, ааш зан нь засрахгүй нөхөр. Хэлэмгий доломгой, хэрүүлч, заргач, овжин, заль нь дийлдэхгүй этгээд. Харизматай л даа. Ойр тойрныхон нь дээгүүр толгой Пүүжээ гэдэг байсан бол сүүлийн үед олон нийтэд хавирга Пүрэвдорж хочтой болсон. Сонгогчдоо улаан буланд цуглуулаад шөл уулган, хавирга мөлжүүлж, зохиолын дуу дуулж өгөх санаа түүнээс өлхөн гарна. Цацаа цалгиатай л эр. Шударга нь шударга. Гэхдээ тунг нь хэтрүүлээд популизм болгодог талтай. Бас тэр шударга дүрийн цаана ов залиа ч нууна. Тэрийг нь олж харсан Х.Нямбаатар “Таныг ийм бөөрөнхий гэж бодоогүй. Таныг баруун Монголд нэлээд зориг зүрхтэй хүн гэж боддог” хэмээн ёжилж байсан билээ.

Товчхондоо бол тэр Л.Гүндалайн нэг хувилбар, хуулбар. Тухайлбал, чуулганы танхимд удаа дараа уриа лоозон барьж зогсож эсэргүүцлээ илэрхийлсэн нь саарал дээлтэй Гүндалайгаас санаа авсан акци байв. Эрх баригчдыг эсэргүүцэн уриа лоозон барихаас гадна гишүүдийг нь үг хэлүүлэхгүй суваг булаалдахаас эхлээд, төсвийн зарлагийн дэд хорооны дүгнэлтийг УИХ-д танилцуулахдаа буруу зүйлтэй нь санал нийлсэн болчих гээд байна гээд өөрийнхөө бичсэн зүйлийг уншиж дураар загнаж байсан толгой. Энэ мэт үйлдлээсээ болж УИХ-ын чуулганы хуралдаанд суух эрхээ долоо хоногоор хасуулж байсан удаатай. 

Б.Пүрэвдорж гишүүн нийт 18 хууль санаачилсны 11 нь УИХ-аар хэлэлцэгдээгүй. Харин зургаан хууль нь батлагдаж, нэг нь өөр хуультай нэгтгэгдсэн байна. 2019, 2020 онд өргөн бариад хэлэлцэгдээгүй НӨАТ-ыг 5 хувь болгох агуулга бүхий хуулийн төслөө мань эр Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын гишүүдтэй хамтран дахин өргөн барихаар болсноо мэдэгдсэн. Хортой, шартай л хүний зан.

Тэр бас хуурамч шатахуун үйлдвэрлэгчидтэй сүүлийн дөрөв, таван жил үзэлцэж буй. Тиймээс өмнөх парламентын үед өргөн бариад хэлэлцүүлж чадаагүй Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө дахин өргөн барина гэдгээ мэдэгдээд байгаа. Хамгийн сүүлд Францын “Орано майнинг”-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх асуудлаарх УИХ-ын ажлын хэсгийг ахалж ажиллажээ.  

Замнал. Б.Пүрэвдорж МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Гаалийн ерөнхий газарт байцаагчаар ажлын гараагаа эхэлж, 14 жил ажиллажээ. 2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намыг удирдаж, намаа ялалтад хүргэхэд хувь нэмрээ оруулсан. Энэ гавьяагаа үнэлүүлж 2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдон 2014 он хүртэл ажилласан. Түүнийг хамаатных нь ах буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөд нь татаж, дэмжсэн гэдэг. Тиймээс Ц.Элбэгдоржийн тэжээсэн бяруу гэж хэвлэлд бичиж байв.

2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгөнөөс хувьдаа завшсан, Хятад иргэдэд олон тооны оршин суух виз олгож, хариуд нь авлига авсан, өөрийн “Баруун монгол интернэйшнл” ХХК-аараа мах боловсруулах үйлдвэр барих төслөөр Ховд аймгийн “Аймаг хөгжүүлэх сан”-гаас 350 сая төгрөгийн зээл авч, тэр мөнгөөрөө хувьдаа “Ланд-200” авч унасан гэх мэт хэргүүдэд холбогдон, эрүү үүсгэгдэж, АТГ-т шалгагдаж байсан. Хууль, шүүхийн асуудал үүсмэгц ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, улс төрийн хамгаалалтад орохыг чухалчилсан. Түүндээ ч хүрсэн. Иймэрхүү Итгэлтийн ухаан түүнээс төвөггүй гарна. Тэрбээр 2016 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож байна.

Ирээдүй. 126 гишүүнтэй анхны парламентын дэд дарга гэдэг албан тушаалдаа тэр одоохондоо дасаагүй л яваа. Өнөө л дээгүүр толгой, урт дурын хүн хэвээрээ. Косметик засвартай шинэ парламентад ганц дуу шуу оруулж яваа гишүүн нь. Заримдаа УИХ-ын дэд дарга гэхээс илүү УИХ-ын дэд заргач болчих гээд байгаа харагддаг.

Цаашид яаж ч мэднэ. Өнгөрсөн оны эхнээс л түүнийг АН-ын дарга болж мэднэ гэдэг пиар явсан. Гэтэл Л.Гантөмөртэйгөө гэнэт тэврэлдээд л, үй зайгүй найз нөхөд учир найзыгаа дэмжинэ гэж мэдэгдсэн. Өнөөгийн карьерынхаа тохироог тэгэхэд хийчихсэн байх магадлалтай. Хэвлэлүүд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших магадлалтай эрхмүүдийн нэгээр түүнийг нэрлэснээс харахад бие нь бэлд, бэлчээр нь ууланд яваа бололтой.

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

7 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2 цаг 51 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

4 цаг 13 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

4 цаг 38 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

5 цаг 11 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

5 цаг 41 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

6 цаг 4 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

22 цаг 29 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

4 цаг 13 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

5 цаг 11 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

5 цаг 41 мин

Сурталчилгаа