“Феодалын  хөрөнгө хураах” хуулийн төсөл парламентын хаалга тогшлоо

“Феодалын хөрөнгө хураах” хуулийн төсөл парламентын хаалга тогшлоо

-Ардчилсан Монголын парламент ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах уу, авлигатай хийх тэмцлээр дулдуйдсан авторитар, тоталитар дэглэмийн араа, шүдийг угсралцах уу?-

 

Ардчилсан Монгол Улсад том толгой феодалын хөрөнгийг хураах кампанит ажил удахгүй эхлэх нь. Түүнийг нь Ардчилсан намын коммунист сайд удирдана гээд бод!

Алдаатай, оноотой ч ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүнлэг ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийн замаар 35 жил замнасан монголчууд эргээд социализм, коммунизм руугаа “Алхаад марш”! Хөлөө нийлүүлээд, гараа нийлүүлээд жагсаалын дуу гарга..., нэг  хоёр гурав. Нэгэн жигд алхаад!!! НАХ яамны сайд маань удахгүй биднийгээ ингэж командална гээд төсөөл.

 

Авлигын эсрэг багц хуулийн төсөл буюу Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулж боловсруулсан бусад хуулийн төслийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон тухай яриад байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн удирдлага, манлайлал дор боловсруулсан энэ хуулийн төсөл УИХ-ын босго давж батлагдах аваас Монгол Улс 100 жилийн өмнөх рүүгээ эргэж очно. Коминтернийн шууд зааварчилгаа, хяналт дор эхлүүлсэн феодалын хөрөнгийг хураах кампанит ажил 1929-1932 онд үргэлжилж том толгой феодал нэрийн дор 1100 гаруй иргэдийнхээ мал, үл хөдлөх эд хөрөнгийг хуу хаман авч ядуу ардуудад тараасан байдаг. Энэ нь ард түмнээ хагаралдуулж, ангийн тэмцэл гээч юмыг дэмжин хөөрөгдөж, улмаар хувьсгалын эсэргүү бослого гарах нэг нөхцөл болсон. 100 жилийн өмнө Коминтернийн дэглэсэн энэ сценари, технологи хуулийн төсөл хэлбэрээр парламентын хаалга тогшиж байгаа ажээ. “Коммунизмын хий үзэгдэл” Монголд ийн амилах гэж байна.     

 

Нийтийн албанд ажиллаж байхдаа үндэслэлгүй баяжсан хүмүүс орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгөө хураалгана. Өмч хураах хуулийн төслийн гол агуулга нь ийм.

Хамтарсан Засгийн газар авлигачидтай хийх тэмцлийнхээ гол илдийг ийнхүү ирлэж, хурцлах гэж байна. Гэхдээ энэ илд маш аюултай. Тэнэг мулгуу эсвэл өс санагч, хонзогногч хүний  гарт бариулчих юм бол эзнээсээ бусдын толгойг хяргаж мэднэ. Монголчууд бидэнд тийм гашуун сургамж, түүх бий. “Баяжигтун!” хэмээн уриалж байсан Сангийн сайд бөгөөд Ардын намынхаа анхны даргыг Коминтернийн ноходтой нийлж байгаад буудчихсан л "народ" шүү дээ. 

 

Үндэслэлгүй баяжсан этгээдүүдийн хөрөнгийг хураана гэхээр олон нийт алга ташин хүлээж авах магадлалтай. Хөрөнгө хураах хуулийн төслийн сургаар сошиал орчинд аль хэдийнэ энэ талаар талцсан хэрүүл хөвөрч эхэлсэн. Нэг хэсэг нь муусайн авлигачдын хөрөнгийг ингэж хураах нь зөв гэж алгаа  ташиж, “түмпэн шанагаа нүдэн” уухайлж байна. Энэ хууль батлагдвал баяжиж, хөрөнгөжсөн бүхний хөрөнгийг хураах нэрээр хэлмэгдүүлчих вий, улс төрийн өс хонзон авах хэрэгсэл болчих вий гэсэн бодит болгоомжлолыг хэлж байгаа хүмүүс ч олон байна. Энэ болгоомжлол яах аргагүй бодитой, үндэслэлтэй.

 

Эрх баригчдын хувьд баячуудын өмч хөрөнгийг хураах, тэднийг толгой дараалан “устгах” нийгмийн сэтгэл зүйг өнгөрсөн хугацаанд хангалттай бэлдчихсэн гэж тооцоод энэ хуулийн төслийг оруулж ирэх гэж байгаа бололтой.

 

Авлигатай тэмцэх нь зөв. Монгол Улс авлигын индексээр дэлхийн улс орнуудын сүүл мушгин алдаж, авлигын улмаас учирсан хохирол хэдэн арван их наядаар хэмжигдэж байгаа нь үнэн. Тэглээ гээд жоомоо алах гээд байшингаа шатаахын үлгэр болж болохгүй. Өнгөрсөн 35 жилийн ололт амжилтаас ухарч, ардчиллын үнэт зүйлсээс татгалзаж болохгүй. Төр, засагт авлигатай тэмцэх хүч чадал, зэр зэвсэг нь хангалттай бий. Авлигатай тэмцэх тухай хууль бий. Авлигатай тэмцэх газар гэж тусгай агентлаг ажиллаж байгаа. АТГ-ыг муугүй ажиллаж байгаа гэж боддог. Ийм нөхцөлд хөрөнгө хураах тухай бие даасан анхдагч хууль батлах нь ямар ач холбогдолтой вэ. Энэ хуулийн төслийг дагалдаад, уялдаад 10 гаруй хуульд багцаараа нэмэлт, өөрчлөлт орох юм гэсэн. Ингэж иргэдийнхээ өмч хөрөнгийг хурааж болдог эрх зүйн орчныг бий болгох гэж байгаа нь коммунист дарангуйлал, хэт хувьсгалчдын завхрал, зүүний нугалааг шинэ зуунд сэргээн босгож, сүншиглэн амилуулах гээд байгаа мэт бус уу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амны уншлага болгосон дараагийн шинэ 30 жил нь иргэдээ айлган дарамталж, хөрөнгийг нь хурааж, дарангуйлан захирах он жилүүд юм уу?

 

Шулуухан хэлэхэд Азийн ардчиллын ногоон арал энэ тэр гэж дэлхий дахинд магтагдан сайшаагддаг ардчилсан Монгол Улсад өмч хураах тухай багц хуулийн төсөл батлагдах гэж байна гэдэг бол асар том ухралт, жинхэнэ утгаараа айдас, хүйдэс юм. Нийгмийн сэтгэл зүйд баян хүнийг үзэн ядах сэтгэлгээ, үзэл, хандлага коммунист нийгэмд л нэвт шувт байдаг нь жам ёсны үзэгдэл. 1990 оноос өмнөх Монголд ч тийм л байсан. Зүгээр л амьжиргаанаасаа илүү гарсан мал хуйгаа зарж борлуулаад хэдэн төгрөг хуримтлуулчихсан ч юм уу, эсвэл жижиг сажиг наймаа хийж хуримтлал үүсгээд хувьдаа “Волга”, “Лада”-хан аваад уначихсан хүнийг коммунист хүмүүжилтэй иргэд нэг нүдээр үзэхгүй, олноороо нийлж одооны хэлээр бол буллиддэг, “панзчин”, “шунахай наймаачин”, “эдийн шуналтай этгээд”, “муу баян новш” гэж ил далд хараадаг байв.

Ажилд орох анкет, гурван үеийн намтартаа заавал “ядуу ардын гэрт төрсөн” гэдгээ бичиж бахархдаг ч байв.  Харамсалтай нь энэ сэтгэлгээ, хандлага өнөөгийн нийгэмд хүртэл амь бөхтэй оршсоор яваа нь эмгэнэлтэй бөгөөд харамсалтай.

Баян хүн гэж хөдөлмөрлөж, сэтгэж, зүтгэж байж хуримтлал үүсгэсэн хүнийг хэлдэг. Үзэн ядах юу байна. Баян хүн гэдгээсээ айж, ичих биш бахархах ёстой, капиталист нийгэмд бол. Гэтэл ардчилсан орны капиталист иргэд өөрсдөөс нь илүү сэтгэж, зүтгэж, хөдөлмөрлөж баяжсан нэгнээ үзэн ядаж, харааж зүхэх нь юуных вэ?

 

Энэ сэтгэлгээн дээр эрх баригчдын Хөрөнгө  хураах тухай хуулийн төсөл амилан босож иржээ. Одоо тэд өөдөөс нь өрвөлзсөн, өөрийг нь шүүмжилсэн, толгой өндийсөн бүхнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн баривчилж, өмч хөрөнгийг нь хураах болно. Хүн нь олдвол тохох хэрэг нь олдоно гэдэг 1937 оны коммунист шүүхийн харгис концепц хэрэгжээд эхэлнэ. Дургүй хүргэсэн хэнийг ч бол “үндэслэлгүй хөрөнгөжсөн”, “орлогоо нотолж чадаагүй” гээд буруутгаж орхино. Үүнийгээ хуулийн төсөлдөө ч ил цагаан томъёолчихсон байгаа нь хамгаас аймшигтай.

 

 Засгийн газраас өргөн барих гэж байгаа Хөрөнгө хураах тухай хуулийн  төсөлд нь “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалт байгаа аж. Гэм буруутайг нь шүүх тогтоогоогүй байсан ч хөрөнгийг нь хураана гэж байгаа нь ардчилал, хүний эрхийн зарчимд нийцэх үү? “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”  гэдэг алтан зарчим хаачив?

 

Дахин хэлэхэд энэ бол коммунизмын хий үзэгдэл амилан босож буйн илрэл. Хүний хувийн өмч хөрөнгийг хуулиар далайлган хурааж болно гэж боддог эрх баригчид 21-р зуунд Монгол, Орос хоёрт л байгааг ч бас дурдчихъя.

ОХУ-ын эрх баригчид 2025 он гарангуут эх орондоо байгаа гадаадын иргэдийн хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг санаачлан батлуулах гэж байгаа  юм билээ. Манай хэд оросуудыг дуурайв уу, эсвэл тэд монголчуудаас санаа авав уу, чөтгөр бүү мэд. Ямартай ч Засгийн газраас өргөн барих гэж буй “Алтангэрэлийн хар хууль”-ийг парламентын 126 /энэ дотор Засгийн газрын гишүүн 24 байгаа/ дэмжих үү, эс дэмжих үү гэдгийг ирэх өдрүүдэд анхааралтай ажиглацгаая.

Ардчилсан Монголын парламент ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах уу, авлигатай хийх тэмцлээр дулдуйдсан авторитар, тоталитар дэглэмийн араа шүдийг угсралцах уу?

 

  Г.Ууганбаатар

 

 

 

  

 

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

4 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2 цаг 48 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

4 цаг 10 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

4 цаг 35 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

5 цаг 9 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

5 цаг 39 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

6 цаг 2 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

22 цаг 26 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

4 цаг 10 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

5 цаг 9 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

5 цаг 39 мин

Сурталчилгаа